Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос (MNBA) зохион байгуулдаг 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнийг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр эхлүүлэхээр болжээ. 2018-2019 оны улирлын лигийн тэмцээнд нийт 12 баг өрсөлдөхөөр болж, багууд дараах хоёр хэсэгт хуваагдсан байна.
Тэргүүн хэсэгт “Архангай Алтан Дорнодын дайчид”, Ховд шонхорууд, “Сүхбаатар Альянс Тех харцага”, “Өвөрхангай Тэнүүн Өлзий”, “Дархан”, “Баянхонгор Мазаалай” багууд багтжээ. Харин дээд хэсэгт "Говь-Алтай", "Багануур", “Хэнтий Эбэг”, "Завхан", "Өмнөговь", "Сэлэнгэ" багууд тус тус өрсөлдөхөөр болсон байна.
Ч.БОЛ
Холбоотой мэдээ