Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өсчээ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өсчээ

Он гарснаар шатахууны үнэ таван удаагийн давтамжтай өслөө. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хоёр, долоо, найм, аравдугаар сард шатахуун түгээх станцууд жижиглэнгийн борлуулалтын үнээ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмсэн билээ. Нийслэлийн Статистикийн газрын хийсэн судалгаагаар аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар  “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2220-2385 төгрөгийн үнэтэй, “Аи-76, 80” шатахуун 1780-1850 төгрөг, “Аи-92, 93” шатахуун 1950-1985 төгрөг, “Аи-95” шатахуун 2300-2345 төгрөгийн үнэтэй байв.

Шатахууны үнэ өсч буй шалтгааныг газрын тос импортлогчид ам.долларын ханш болон дэлхийн зах зээл дээрх үнэ өссөнтэй холбон тайлбарлаж буй. Ирэх онд ч гэсэн газрын тосны үнэ өсөх эрсдэл бий гэдэг анхааруулгыг эдийн засагчид  өгч байгаа юм.

Нийгмийн сүлжээ, цахим орчинд хүмүүс таксины үйлчилгээ нэг километр нь 1500 төгрөг болсныг гайхах зуур өдөр тутмын хүнс болсон талх, сүү, гурил, будааны үнэ чимээгүй нэмэгджээ. Үүнийг та худалдан авсан үнийн дүнгийн баримтаасаа харж болно.

Тухайлбал, есдүгээр сард Шинэ сүү 500 мл  нь 1089 төгрөг байсан бол аравдугаар сард 1139 төгрөг, талхны үнэ нэмэгдээгүй боловч боорцгийн үнэ  өсжээ. Жишээ нь “Өгөөж” ХК-ны “Жимст” нарийн боов найм, есдүгээр сард 3600 төгрөг байсан бол аравдугаар сард 3800 төгрөг болсон байна.

Нийслэлийн статистикийн газраас төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд судалгаа хийсэн байдаг. Аравдугаар сарын 31-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 21 нэрийн барааны үнэ тогтвортой, 1 нэрийн барааны үнэ буурсан, 14 нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд,

Мах

Есдүгээр сард махны үнэ харьцангуй тогтвортой буюу хонины ястай мах кг нь 6300 төгрөг, цул мах 6800, үхрийн ястай мах 7513 төгрөг, цул мах 9255 төгрөг, адууны мах ястай нь 5950 төгрөгийн үнэтэй байв. Аравдугаар сараас махны үнэ өссөн болох нь судалгаагаар тогтоогджээ.

Аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар махны үнэ өмнөх өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.04 хувиар буюу 200 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.68 хувиар буюу 117 төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, хонины ястай мах кг нь 6778 төгрөг, цул мах кг нь  7050 төгрөг болжээ.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 62 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.21 хувиар буюу 111 төгрөгөөр өссөн байна.  Тодруулбал, ястай мах кг нь  7887 төгрөг, цул мах кг нь 9311 төгрөг болсон аж. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 5,850 төгрөг, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2 хувиар буюу 100 төгрөгөөр өссөн байна.

Нэг кг мах, махан бүтээгдэхүүний үнэ
БайгууллагаХонины мах, ястайХонины мах, цулҮхрийн мах, ястайҮхрийн мах, цулАдууны мах, ястайЯмааны мах, ястай
Барс худалдааны төв6,5007,0007,5008,500
Баянзүрх зах6,0007,0007,3008,5005,800
Бөмбөгөр худалдааны төв6,5007,2007,5008,5006,000
Макс супер маркет6,9008,10010,500
Меркури зах8,0008,80010,500
Номин супер маркет7,8999,29910,799
Таван эрдэнэ зах7,0008,0009,500
Хар хорин зах6,0006,5007,2008,5005,8005,000
Хүчит шонхор зах6,2006,5007,5008,5005,8005,200

Гурил

“Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг бол нэгдүгээр зэргийнх 950-1200 төгрөг, хоёрдугаар зэргийнх 800-1000 төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Тодруулбал, “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад  “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөг.  “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 950 төгрөгийн үнэтэй байгаа юм. Энэ нь…..

БайгууллагаАлтан тариа задгай, дээдАлтан тариа задгай, 1-р зэрэгАлтан тариа задгай, 2-р зэрэг
Барс худалдааны төв1,250950
Баянзүрх зах1,4001,100
Бөмбөгөр худалдааны төв1,2501,000
Макс супер маркет1,4101,012
Номин супер маркет1,340960
Оргил супер маркет1,2661,012
Сансар супер маркет1,3101,160
Таван эрдэнэ зах1,3001,100
Хар хорин зах1,3001,100
Хүчит шонхор зах1,3001,100
 Савласан 1 кг гурилын үнэ.
БайгууллагаАлтан тариа савласан, дээдийн дээдАлтан тариа савласан, дээдАлтан тариа савласан, 1-р зэрэгАлтан тариа савласан, 2-р зэрэгАлейка гурил, дээд
Барс худалдааны төв1,6001,3001,000800
Баянзүрх зах1,6501,4001,100900
Бөмбөгөр худалдааны төв1,6001,250950800
Макс супер маркет1,6601,4301,040870
Меркури зах1,8001,5001,2001,000
Номин супер маркет1,6991,359979819
Оргил супер маркет1,6501,3401,040820
Сансар супер маркет1,7501,3301,090850
Таван эрдэнэ зах1,6001,3001,100900
Хар хорин зах1,6001,3001,000900
Хүчит шонхор зах1,6001,3001,000800

Төмс, хүнсний ногоо

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 700-1000 төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Эдгээрээс хамгийн хямд үнээр буюу 700 төгрөгөөр “Баянзүрх зах”, “Хар хорин зах”-д худалдааж байгаа бол “Меркури зах”-д төмс нэг кг нь 1000 төгрөг, монгол лууван 900-1399 төгрөгийн үнэтэй байна.

БайгууллагаМонгол төмсМонгол лууванБайцааМанжинСонгино
Барс худалдааны төв8009009001,2001,000
Баянзүрх зах7009001,0001,5001,000
Бөмбөгөр худалдааны төв8001,0008001,5001,000
Макс супер маркет9991,3991,3991,300
Меркури зах1,0001,2001,2001,5001,500
Номин супер маркет8491,1991,4991,199
Оргил супер маркет8991,2991,499
Сансар супер маркет9991,2991,4701,200
Таван эрдэнэ зах8001,0001,0001,5001,500
Хар хорин зах7001,0008001,2001,000
Хүчит шонхор зах800

Сүү, цагаан идээ

Аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар Сүү ХХК-ны сүү болон задгай сүүний үнэ тус тус нэмэгдсэн дүнтэй гарчээ. “Сүү” ХК-ны 500 мл сүү 1131, задгай сүү литр нь 1600 төгрөг болжээ. Мөн Оросын Холбооны Улсын цөцгийн тос нэг кг нь 4248 төгрөг болж өссөн байна.

Шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгддэг нь нийгмийн бичигдээгүй хууль. Манай улсын шатахууны нийт хэрэгцээний 60 хувь нь дизель, 32 хувь нь АИ-92, үлдсэн хувийг А 80 түлш эзэлдэг. Иймд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь нөхцөл болдог тул энэ асуудлаар  Монголын Үйлдвэрчний эвлэлийн  холбооноос АИ-92 бензиний үнэд Засгийн газар татварын бодлогоор үнийг зохицуулах шаардлагыг өмнө нь тавьж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж