"Союз" хөлгийн осолдох үеийн бичлэгийг цацжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

"Союз" хөлгийн осолдох үеийн бичлэгийг цацжээ

"Союз" хөлгийн осолдох үеийн бичлэгийг цацжээ

Оросын сансрын агентлаг Роскосмос өчигдөр /2018.11.01/ аравдугаар сарын 11-ний өдөр хөөрөөд удалгүй осолдсон “Союз” хөлгийн ослыг харуулсан бичлэгийг нийтэд цацжээ. “Союз” хөлөгт АНУ-ын нисгэгч Ник Хаги, ОХУ­-ын нисгэгч Алексей Овчинин нар байсан юм. Тэд олон улсын сансрын станцад очих зорилготой нисч байв. Гэвч пуужинд гэмтэл гарсны улмаас осолдож, нисгэгч нар ослын буулт хийсэн билээ.

Пуужингийн дөрвөн хурдасгуур эх биеэс нэгэн зэрэг салж, дэлхийд унахдаа шатаж устах ёстой байдаг. Гэтэл хурдасгууруудын нэг нь их биеэс салахдаа буруу ажиллаж, пуужингийн шатахууны савыг цохижээ. Харин энэ үед аюулаас хамгаалах систем ажиллаж, сансрын нисэгчдийн байгаа бүхээгийг пуужингаас салган холдуулж чадсан аж. Ингээд хоёр нисэгч эсэн мэнд дэлхийд газардсан юм. Роскосмос тайлбарлахдаа, дөрвөн хурдасгууруудын нэг нь пуужингийн их биед ялимгүй хазгай суурилагдсан нь осол гарах шалтгаан болсон гэв.

Одоогоор дэлхийн бүх сансрын нисэгчид Роскосмосын “Союз” пуужингаар олон улсын сансрын станцад хүрч байгаа. АНУ-ын “Space X”, “Boeing” зэрэг компаниуд өөрсдийн гэсэн пуужинг бүтээхээр ажиллаж байна.

Эх сурвалж: theverge

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж