Монголын үндэсний бөхийн холбооноос сар тутам сумын цолтнуудын барилдааныг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн намрын нээлтийн барилдаанууд холбооны маргааны улмаас хойшлогдож, Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоогоод байна. Тэгвэл маргааш (2018.11.03) “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн зааланд сумын цолтнуудын барилдааныг хийхээр болжээ.
Дашрамд дуулгахад, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өнгөрөгч долоо хоногт "Аса" циркэд болсон. Мөн их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөрт зориулсан чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдааныг ирэх долоо хоногт (2018.11.08) "Буянт-Ухаа" спортын ордонд зохион байгуулахаар болсон байна.
Ч.БОЛ