Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЖДҮХС-тай холбоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЖДҮХС-тай холбоогүй гэв

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЖДҮХС-тай холбоогүй гэв

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанкны үйл ажиллагаа, түүний удирдлагыг илт буруутгах гэсэн өнгө аястай, худал мэдээ, мэдээллийг зориудаар тарааж олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн  оролдлого цөөнгүй гарах боллоо. Тухайлбал, IKON.mn цахим хуудаст 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийтлэгдсэн “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувь эзэмшдэг компани ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой боллоо” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгч албан тушаалын байдлаа ашиглан өөрийн хувь эзэмшдэг компанид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас бага хүүтэй зээл олгуулсан мэтээр огт үндэслэлгүй, худал мэдээ, мэдээлэл тарааж, Монголбанкны ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон хараат бус байдал, түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгааг  Монголбанк хууль бус гэж үзэж буруушааж байна.

Тухайн мэдээлэлд дурьдагдсан Жи Пи Эм ХХК нь Монголбанкны Ерөнхийлөгч, түүнтэй харилцан хамаарал бүхий бусад этгээдтэй ямар нэгэн хамааралгүй болохыг үүгээр хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдэж байна.

Монголбанк, түүний удирдлагын үйл ажиллагаа гагцхүү Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд хуулиар олгогдсон Монголбанкны хараат бус байдал, албаны нэр төр, ажил хэргийн нэр хүндэд цаашид халдахгүй байхыг хүсье.

Холбогдох баримт материалыг хавсаргав.

МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж