Трамп: Чулуу шидсэн дүрвэгчид рүү гал нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Трамп: Чулуу шидсэн дүрвэгчид рүү гал нээнэ

Трамп: Чулуу шидсэн дүрвэгчид рүү гал нээнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг чиглэн ирж байгаа дүрвэгчдийн цувааг зогсоохоор цэргүүдээ Мексикийн хил рүү илгээгээд байгаа билээ. Ингэх болсон шалтгаан нь удахгүй болох конгрессын завсрын сонгуульд дүрвэгчид сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа гэж ажиглагчид дүгнэсэн. Дүрвэгчид хил давахын тулд цэргүүд рүү мод, шил, чулуу гэх мэт зүйлсийг шидэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Энэ тухай Трамп “Хэрвээ дүрвэгчид манай цэргүүд рүү чулуу шидвэл тэдэн рүү гал нээхийг бид цэргүүддээ зөвшөөрч байгаа. Буу чулуу хоёр бараг ялгаагүй гэдгийг тэдэнд анхааруулсан. Гэхдээ одоогийн байдлаар гал нээсэн тохиолдол гараагүй ч дүрвэгчид манай цэргүүдийг чулуугаар цохиж ноцтой гэмтэл учруулж байна. Цэргүүд болон дүрвэгчдийн хооронд байдал битгий хурцдаасай гэж би хүсэж байна. Учир нь тэдний ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байгаа. Гэхдээ манай цэргүүд болзошгүй байдалд бэлэн байгаа”гэж анхааруулжээ.

Одоогийн байдлаар Мексикийн хил дээр АНУ-ын 7000 орчим цэрэг ажиллаж байгаа. Шаардлагатай бол энэ тоог 10-15 мянга болгож болно гэдгийг Пентагон энэ лхагва гаригт /2018.10.31/ мэдээлсэн билээ.

эх сурвалж: usatoday

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж