Хүү төрсөнгүй гэж аав нь охиноо голж, өөр айлд заржээ | News.MN

Хүү төрсөнгүй гэж аав нь охиноо голж, өөр айлд заржээ

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Хүү төрсөнгүй гэж аав нь охиноо голж, өөр айлд заржээ

Хүү төрсөнгүй гэж аав нь охиноо голж, өөр айлд заржээ

Зүүн хятадын Иву хотод 10 хоногтой охиноо зарсан хэргээр нэгэн эрэгтэй баривчлагджээ. Охины аав 10 хоногтой нярай охиноо 1200 километрийн цаадах өөр аймагт аваачин хүүхэдгүй гэр бүлд 4000 юанаар зарсан байна.

Залуугийн ээж 42 настай Ли “Энэ бол миний хамгийн анхны ач охин. Түүнийг төрснөөс хойш хоёрхон удаа л харсан. Би ач охиноо асрахаар хүүгийндээ ирэхэд хүү минь намайг гэртээ оруулахаа больсон. Аравдугаар сарын эхээр хүүгийндээ очиход бэр нь ганцаараа байсан.Тэгээд ач охин минь алга болсныг мэдээд хүү минь ач охиныг нь зарчихлаа гэж сэжиглээд  цагдаад хандсан” гэжээ.

Цагдаа нар охины аавыг баривчилж, залуу ч охиноо зарснаа хүлээн зөвшөөрсөн байна. Залуу нэг охинтой ба хоёр дахь хүүхдээ хүү байгаасай гэж хүсэж байсан. Өөрөө ажилгүй, санхүүгийн хувьд маш хүнд байсан учраас ийн охиноо зарах болсон гэж мэдүүлсэн байна. Мөн охиноо цахим сүлжээнд зар тавьж зарснаа хүлээжээ.

Удалгүй охиныг олж, үрчилж авсан аав ээж нь хүүхдээ худалдаж авснаа хүлээжээ. Тэд хүүхэдтэй болох гэж 10 жилийн турш хичээгээд чадаагүй учир худалдаж аваад ч болов аав ээж болохыг хүссэнээ ярьсан байна. Охин одоо гэртээ эмээ, ээж хоёрынхоо хяналтад байгаа аж. Шүүхээс охины аавд 5-10 жилийн хорих ял төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: WWW.DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж