68 настай иргэнийг бүлэглэн дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

68 настай иргэнийг бүлэглэн дээрэмджээ

68 настай иргэнийг бүлэглэн дээрэмджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо 70-р байрны баруун талд явж байсан 68 настай иргэнийг үл таних гурван хүн өчигдөр /2018.11.01/ 20.30 цагт  дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 68 настай эрэгтэй  Б-г явж байхад нь эрэгтэй 42-43 насны гурван этгээд бүлэглэн LG гар утас, бэлэн мөнгийг дээрэмдсэн байна. Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж илрүүлэн, гэмт этгээдүүдийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

Эрүүгийн хууль, 17.2 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна. Харин бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж