Чуулган: 2019 оны төсөв, холбогдох хуулиудыг баталлаа | News.MN

Чуулган: 2019 оны төсөв, холбогдох хуулиудыг баталлаа

LiveЧуулган: 2019 оны төсөв, холбогдох хуулиудыг баталлаа

Чуулган: 2019 оны төсөв, холбогдох хуулиудыг баталлаа
16 : 40
2018-11-2

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хорооноос гаргасан саналын томьёоллоор санал хураалаа.

Ийнхүү чуулганы хуралдаанаар 2019 оны төсвийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэн, баталлаа. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. Ирэх долоо хоногт чуулган хуралдахгүй, учир нь Засгийн газраас пүрэв, баасан гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.

15 : 55
2018-11-2

Чуулганы хуралдаан түр завсарлалаа

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт, санал хэлээгүй учраас зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Ингээд тус тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр Төвийн байнгын хорооны хуралдааныг зарлалаа. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлалаа.

15 : 43
2018-11-2

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулж, баталсан юм.

Одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

12 : 54
2018-11-2

2019 оны төсвийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж, асуултдаа хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга, хариуцлагыг сайжруул гэдэг саналыг тавьдаг юм билээ. Тэр бол зөв зарчим л гэж би хувьдаа бодож байна. Энэ жилийн хөрөнгө оруулалтууд зураг төсөвгүй гэдэг зүйлүүдийг маш их ярьж, шүүмжилж байна. Төсвийн байнгын хороо зураг төсөлгүй гэдгийг тодруулж үзсэн үү” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Төсвийн хэлэлцүүлгийн үеэр зураг төсөвгүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийх гэж байна гэж шүүмжилсэн. Гэхдээ ажлын хэсэг дээр жишиг зургаар хөрөнгө оруулалт хийгээд явна гэсэн зарчмын дагуу ажилласан” гэсэн юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт “2016 оны УИХ-ын сонгуулиар олонх болсон МАН хоёр жилийн хугацаанд сайн ажилласан гэсэн үзүүлэлт байна. төсвийг нэгтгэж чадсан, сахилга батыг сайжруулсан, зээлийн хүүгийн зардлыг бууруулсан зэрэг ололтой талууд бий. Цаашид улсын төсвийн орлогоо бүрдүүлэхдээ онцгой анхаарах, валютын эх үүсвэрээ нөөцлөх, нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг буулгахгүй байхад онцгой анхаарах ёстой. Монгол Улсынхаа үндэсний онцлогийг харуулсан орлогодоо анхаарах ёстой юм шүү. Бусад орны туршлагатай уялдуулж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаарай.

Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, зүйл, заалт бүрээр нь санал хураалаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн заалттай. Засгийн газраас ирэх долоо хоногийн пүрэв, баасан гаригуудыг амралтын өдөр болгосон учраас ийнхүү төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90,5 хувийн саналаар баталлаа.

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө, үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхэлнэ

11 : 08
2018-11-2

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бүх санг шалгаж эхэлсэн

Чуулганы хуралдаанаар 2019 оны төсвийг дагаж өргөн мэдүүлсэн Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын тусгай сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Боловсролын тухай хууль зэрэг 2019 оны төсвийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Баталсан хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат горимын санал хэлсэн юм. Тэрбээр, Малчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай холбогдуулан малчдын хуулийн төслүүдийн хэрэгжих хугацааг ОУВС-ийн хөтөлбөртэй холбогдуулан хойшлуулж байгаа. Малчдын зүгээс энэ хуулийн төслийн хэрэгжих хугацааг наашлуулах саналыг гаргасан. Тиймээс он гарсны дараа энэ хуулийг хэрэгжүүлэх хугацааг наашлуулах боломж бий. 2019 оны төсөвт тодотгол хийж, хугацааг нь наашлуулах боломж байгаа шүү” гэлээ.

Ийнхүү дагалдах хууль, тогтоолын төслүүдийг баталсны дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт, саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Зураг төсөлтэй холбоотой асуудал хэл ам дагуулж байна. Ялангуяа хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудын зураг төслүүдэд өндөр дүн тавьдаг. Тэгэхээр цаашид сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг 2-3 хувилбартай зураг төслүүдийг нэг хийгээд л тэр зургаар дагнаж явах нь зүйтэй. Ингэснээр зураг төсөлгүй хөрөнгө оруулалт төсөвт дарамт учруулахгүй байх асуудлууд бий болно. Үүнийг шийдээд явах боломж бий юу. Мөн Засгийн газрын  сангуудыг Төсвийн байнгын хорооноос шалгах боломж бий юу” гэсэн асуултад Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга н.Түвдэндорж “2013 оны 226-р тогтоолоор нэг маягийн зураг төслүүд батлагдсан. 2019 оны төсвийн төсөлд зураг төсөлгүй гэж яригдаж байгаа нь Засгийн газрын тогтоолын дагуу нэг маягийн зураг төслүүдийн дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайд Засгийн газрын бүх санг шалгах захирамж гаргаж, Сангийн яамнаас ажлын хэсэг гараад ажлаа эхлүүлж байна. Үндэсний аудитын газраас шалгалт хийж, Сангийн сайдад бичиг ирсэн. Энэ сангуудыг өөрийн орлогоор нь санхүүжүүлэх ёстой гэдэг саналыг ирүүлсэн байгаа. Ер нь сангуудыг цаашид зөв механизмаар, ил тод, олон нийтийн оролцоог хангаад явуулах шаардлагатай байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Төсвийн төсөөлөлд тусгагдсан төсөв маш өөдрөгөөр тавигдсан байна. Биелэх боломж хэр байна вэ. Хэр бодитой тооцсон гэж үзэж байгаа юм бэ. Орлого бүрдүүлэлтээ ашигт малтмалаас авна гэж тооцсон байна. Орлого, экспорт, импортоос болон бусад орлогоо хэрхэн тооцсон юм бэ. Зэс хайлуулах, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах талаар ямар ажил хийгдэж байна вэ” гэсэн асуултад,

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Макро эдийн засгийн тоонуудыг биелүүлэх ёстой гэж бодож байна. Боломжтой учраас тооцоолж, оруулж ирсэн гэж бодож байна. Уул уурхайн салбараас гурван их наяд орчим төгрөг оруулж гэж тооцоолсон байгаа гэсэн хариултыг өглөө.

Гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хурааж, хуулийн төслүүдийг баталлаа.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 

10 : 29
2018-11-2

Чуулган: 2019 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.02/ хуралдаан эхэллээ. Ардчилсан нам чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ЖДҮХС-ийн асуудлаа цэгцлэхгүйгээр төсвөө батлаад явах нь зөв үү. Захиргааны хэргийн хуульд өөрчлөлт оруулахдаа МАН дангаараа хэлэлцэх нь бас зөв үү. Ардчилсан нам байхгүй байхад ийм хууль батлах нь зохимжгүй учраас хэлэлцэх асуудлаас хасч өгнө үү” гэсэн горимын санал гаргасан юм. Харин үүнд УИХ-ын дарга М.Энхболд “2019 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-аас өмнө батлахаас өөр арга байхгүй учраас өнөөдөр хэлэлцэнэ. Ардчилсан намын бүлгийг чуулганы хуралдаанд оролцох ёстой гэсэн бичгийг хүргүүлсэн байгаа” гэсэн юм.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн горимын саналаар санал хурааж, нийт гишүүдийн олонх дэмжээгүй учраас энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон юм. Ингээд чуулганы хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байнгын хорооны дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хуулийн төслүүдийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Цаашид малчид, хувиараа даатгал төлөгчдийн асуудлаар хэд хэдэн заалт оруулж ирэх шаардлагатай байна. Тэтгэвэр тогтоох хугацааг 2020 оноос хэрэгжүүлэхээр тусгасан ч шимтгэл төлөх хугацааг нь наашлуулах боломж бий юу. Мөн шимтгэл төлөх хугацаа нь маш бага байна. Тэтгэвэр тогтоолгох гэж байгаа иргэн хүний хувьд их бага байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бага байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил төлөөгүй хүнд хамааралтай гэдгийг хуульд тодотгох шаардлагатай байна. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтийг ойрын хугацаанд Засгийн газар оруулж ирэх шаардлагатай” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Энэ саналыг байнгын хорооны хуралдаанд маш олон ярьсан. Засгийн газар ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас ярилцаж, тохиролцож байж оруулж ирэх болов уу гэж бодож байна гэсэн хариултыг өглөө.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэрэл 2018-11-02 202.126.89.24

ОУВСангийн эрхшээлээр Нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хууль батлагдаж байх юм. Харамсалтөй байна. Дээрхи хуулийн 2019 оны 1 сарын 1-ээс мөрдөнө гэсэн заалтууд хойшдогдох жишээтэй. Хууль ийм байж болох уу.

Avatar

Зочин 2018-11-02 103.57.93.167

шалгана л гэдгийн сүржин эхлээд даржин дуусна даа худлаа худлаа .юу ч олохгүй

Avatar

Зочин 2018-11-02 64.119.19.188

Одоо улс төрчид идэж уухаан хойш нь тавьж ,ард түмэнлүүгээ анхаарлаа чиглүүл .Ард түмэний өрийг засгийн газар нэг удаа тэглэж болох байсан .Үүнд улс төрчид маш дургүй , өөрийх нь хоолноос булаагаад авах гэж байгаа юм шиг бодох юм .Улс төрчид төрийн мөнгийг 27 жил идсэнээс болоод ,улс хөгжихгүй байна ,ард түмэн ядуу байна .Ард түмэн өмьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж байгаа ,үүнд төрийн зөвбодлого дутагдаад, бүх зүйлийг нь хааж боож байгаатай холбоотой .Төр ард түмэндээ ,гарцыг нь уян хатан

Avatar

Зочин 2018-11-02 64.119.19.188

ЗГ ын бүх санг шалгаж баЙгаад баяр хүргьё .ББСБ ыг шалгах хэрэгтэй ,төрийн мөнгөөр ,гар хөлөө угаагаад ,ард түмэн цөхөрч ,банкны өрөнд ороод ,мянга ,мянган өрхүүд орон байраа хураалгаад гудманд гарч байна .Ядуурал үндэсний аюулгүй байдалд ,маш ноцтойгоор ,чимээгүй живсээр байна .Үүнд ямарч улс төрчид анхаарал тавихгүй байна .Маш харамсалтай .Үүнд засгийн газар , маш яаралтай шийдвэр гаргаж ,тусгай цогц бодлого гаргах хэрэгтэй .Улс орон ,ард түмэний ,амьдрах эрч хүч нэмэгдэнэ .ЗГ амралтгүй ажилла

Avatar

Зочин 2018-11-02 175.38.117.60

2010 оноос хойш бүх сангийн хөнгөлөлттэй зээлүүдийг шалгаж, зээл олгосон болон хүртсэн төрийн албан тушаалтнуудыг ил зарлаж хариуцлага тооцохыг хүсье!!! Энэ албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг гаргаж сонгуульд оролцуулахгүй байх хууль эрх зүйн орчныг бий болгох нь нийтийн эрх ашигт нийцнэ…

Avatar

Зочин 2018-11-02 183.177.106.125

Маш зөв энэ олон замбараагүй их мөнгө эргэлддэг сангуудыг сайн шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-11-02 202.72.245.207

ЭНЭ ЧИНЬ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ХИЙСЭН БАС НЭГ МАШ ТОМ ГЭМТ ХЭРЭГ ИЛЭРЧ БАЙНА УРДАХЬ НЬ НӨГӨӨ 60 ТЭРБУМЫН ГЭХ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА ГЭТЭЛ ИЙМ БҮЛЭГЛЭЛИЙН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МАШ БАГА ХУВЬ НЬ ИЛЭРДЭГ БАЙТАЛ ИЙМ АЙМШИГТАЙ 2 ХЭРЭГ ИЛЭРЭЭД БАЙГААГ НЬ БОДОХОД ЦААНА НЬ МАШ ТОМ МАШ ОЛОН ГЭМТ ХЭРГҮҮД ИЛРЭЭГҮЙ НӨГӨӨ АЛДАРТ ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАНД БАЙГАА БАЙХ НЬ ЭЭ ОРОСУУДЫН ЯРЬДАГ ВОР В ЗАКОНЕ ГЭДЭГТЭЙ ИЖИЛ МАНАЙ ХУУЛЬТАЙ ХУЛ ГАЙЧИД ЭХНЭЭСЭЭ ИЛЭРСЭЭР БАЙНА ОДОО ДАРААГИЙНХ НЬ ХЭН БЭ?

Avatar

ххх 2018-11-02 66.181.160.33

шулмас.

Avatar

Зочин 2018-11-02 202.179.27.241

Сангуудыг банкуудаар олгох. Уг нь тэгдэг байсан МАН 60 тэрбумаа авах гээд сайд өөрөө өгдөг болсон.

Avatar

зочин 2018-11-02 67.180.129.0

бүх сангаа татан буулгавал таарна. сангийн ажилтнууд гэж олон хүнийг тэжээнэ, дээр нь нөгөөдүүл нь авилга авна, тэгээд бас хамаг мөнгөө дарга нарт тараана. тэгж байснаас сургууль, цэцэрлэг, эмнэлэг бариачээ

Avatar

зочин 2018-11-02 67.180.129.0

бүх сангаа татан буулгавал таарна. сангийн ажилтнууд гэж олон хүнийг тэжээнэ, дээр нь нөгөөдүүл нь авилга авна, тэгээд бас хамаг мөнгөө дарга нарт тараана. тэгж байснаас сургууль, цэцэрлэг, эмнэлэг бариачээ

Avatar

Зочин 2018-11-02 103.229.123.95

сангуудын хоронгииг гарын салаагаар урсгасан,хав даран нуудаг луйварчид сангиин яамаар дуурэн.Тэд одоо шалгах болж байгаамуу,санд гараа дурсэн прокурор,аудить нь хянаад л

Avatar

Зочин 2018-11-02 202.170.70.70

Нээлттэй нийгмийн давуу тал нь идээ бээрээ иймэрхүү байдлаар шахаад яваад байх боломжтойд оршдог болов уу. Хэрвээ хаалттай дарангуйлалын эсвэл нэг хүний засаглалтай байсан бол хувьсгал хийхээс өөр аргагүй байх байлаа. Бүгд муу нийгэм гэхдээ арай дээр нь одоогийн байгаа нийгэм шүү.

Avatar

Зочин 2018-11-02 138.197.132.10

Сарангэрэл хамгийн түрүүнд явах ёстой хулгайч авагай. Эрүүл мэндийн даатгалын сангаас 200 сая төгрөг зувчуулсан. Одооны ЖДҮ зээл авагч нарын дуулианаар чимээгүй өнгөрчих байх гэж бодоод сэмхэн гэтэж суугаа бол үгүй гэдгийг мэдэж ав. Сарангэрэл гуай даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг өндөр хүүтэй хадгаламжийн данснаас грагаж бүүр банкийг нь солиод харилцах дансанд байршуулчаад өөрөө 200-г хулгайлсан гар ш дээ. Баригдсан ч Хүүкийн ЗГ-ын нэр хүнд тул 9 нь нам даруулааад байгаа гэж байгаа. Энэ ариун

Avatar

Зочин 2018-11-02 138.197.132.10

Эрүүл мэндийн сайд Сарангэрэлийг мартсан уу?! Зүрхний хагалгаа хийдгүй эмнэлэгт 2 хүнд хагалгаа хийлгэх зөвшөөрөл өөрөө л өгч тушаал гаргасан, 2 хүн 2ула нас барсан ч хариуцлага хүлээлгэлгүй илээд өнгөрөөсөн, Даатгалын сангийн хөнгөлөлтээй эм гэж амсуулсан төдий хошного болсн энэ хүн даатгалыг хариуцдаг болсноос хойш. Түлэнхийн төв 9 сарын 30-нд ашиглалтаад орноо гээл шал худал намжирдсан хаана байна? яриад байвал дуусахгүй нь. 10 жилийн сургуулийн Улсын шалгалтын тест задарлаа гэж боловсролын с

Avatar

Зочин 2018-11-02 138.197.132.10

Хамгийн хортой хорохойтсон шүд болох Сарангэрэлийгээ зайлуулахгүй ёзоороороо бусдыгаа халдварлуулж явсаар чамайг өөрийг чинь сугалахад хүргэнэ гэдгээ мэдэж байгаа биз дээ ЕС гуай

Avatar

jargal 2018-11-02 103.229.121.14

Baigali hamgaalah sangiin terguun Oyunhorol aniag barah uu ai kkk chadahgui sh dee!!!!!!

Avatar

Зочин 2018-11-02 66.181.171.34

Сангийн сайд, Ерөнхий аудитор хоёр өөрснөө ЖДҮ-гээс хусчихаад яаж шалгадаг байна аа

Avatar

Amar 2018-11-02 202.179.25.229

Хүрэлбаатар шиг сайн сайдуудтай болох юмсан даа.Ай хөөрхий.

Avatar

Amar 2018-11-02 202.179.25.229

Төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг сан гэж орос, монголоос өөр газарт байдаггүй юм шүү.

Avatar

Зочин 2018-11-02 202.126.89.24

Энэ үнэн шүү. Төсвийн хөрөнгөөр сан бүрдүүлж байгаа нь идэх завших арга хэлбэр нь.

Avatar

Зочин 2018-11-02 103.26.194.196

BUH SANG TATAN BULGA

Avatar

zochin 2018-11-02 202.179.25.244

Churelbaatar ach,duu, chamaatan sadantaigaa niilj mon ich luivar chiideg,naad chudlaa garaa zailuulaachee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж