Ирэх арванхоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотноо алдарт "Виктория Секрет" загварын шоу болно. Тус загварын шоуны салшгүй нэг хэсэг бол яах аргагүй дуучдын тоглолт байдаг билээ. Тэгвэл энэ удаагийн шоунд оролцох дуучдын нэрс тодорсон байна. Тодруулбал, "Виктория Секрет" шоунд Bebe Rexha, Chainsmokers, Halsey, Kelsea Ballerini, Rita Ora, Shawn Mendes и The Struts нар оролцохоор болжээ.
Сонирхуулахад, тус шоунд өмнө нь Гарри Стайлс, Леди Гага, Bruno Mars и The Weeknd зэрэг алдартай одууд оролцож байсан билээ.
А.АНИР
Эх сурвалж: ELLE
Холбоотой мэдээ