Якутад алмазны шинэ орд ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Якутад алмазны шинэ орд ашиглалтад орлоо

Якутад алмазны шинэ орд ашиглалтад орлоо

ОХУ-ын Якутад Верхне-Мунскийн алмазны ордын төслийг эхлүүллээ. Төслийн нээлт аравдугаар сарын 31-ний өдөр болсон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онлайнаар холбогдон, оролцсон байна. Шинэ орд нь Оросын алмазны гол олборлогч болох “Алроса” компанийн зах зээлийн байр суурийг улам бэхжүүлнэ хэмээн Ерөнхийлөгч Владимир Путин онцолжээ.

“Алроса” нь зөвхөн Оросын төдийгүй дэлхийн томоохон тоглогчийн нэг. “Алроса” компани өнөөдөр дэлхийн алмазны олборлолтын 27 хувийг дангаар хийж байгаа юм.

Энэ төсөлд ОХУ-ын төсвөөс таван тэрбум рубль зарцуулж, 180 тэрбум болгон үр ашгаа хүртэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн Сангийн сайд Антон Силуанов хэлсэн байна. “180 тэрбум рублийн тал нь Якутын төсөвт орно” хэмээн тэр хэлжээ.

Шинэ орд ашиглалтад орсноор шинээр 800 ажлын байр бий болно гэж тооцоож байна.

Харин “Алроса” компанийн зүгээс 60 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийж байгаа юм.

Верхне-Мунскийн орд нь Саха /Якут/ улсын Оленекскийн аймагт байдаг. Удачнинскийн уулын баяжуулах үйлдвэрээс 170 километрт байрладаг. Ордын нөөцийг гурван сая тонн хүдэр гэж тооцоолж байгаагийн 1,8 сая нь алмаз юм. Энэ нь “Алроса” компанийн хөрөнгө оруулалтын том төслийн нэг юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж