Тамхидалттай хийх тэмцэл үргэлжилсээр байгаа ч хүн амын 30 хувь нь тамхи татаж байна хэмээн судалгааны РОМИР байгууллагын газрын дарга Инна Караева хэллээ. Түүний хэлснээр тамхины хэрэглээ ерөнхийдөө буурч байгаа боловч энэ 2018 оны дүнгээр харах юм бол эмэгтэйчүүд тамхи татах нь нэмэгджээ.
“Сүүлийн таван жилийн байдлаар тамхи татагчдын тоог бууруулж чадсан. Өнөөдрийн байдлаар хүн амын 32 хувь нь өдөртөө дор хаяж нэг тамхи тогтмол татаж байна” хэмээн тэр хэллээ.
Өнгөрсөн 2017 оны дүн мэдээгээр, бүхий л насны ангилалд тамхи татах хүний тоо буурсан байна. Гэхдээ хамгийн олон хүн тамхиа хаясан үзүүлэлт 45-54 насныхны дунд өндөр байгаа ажээ.
Энэ 2018 он гарсаар эмэгтэйчүүдийн дунд тамхи таталт нэмэгдсэн байна.
РОМИР байгууллага судалгааг энэ 2018 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд хийжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ