ОХУ-ын Эрчим хүчний яам, Монополийн эсрэг алба, газрын тос олборлогч компаниуд болон газрын тос боловсруулагч үйлдвэрүүд аравдугаар сарын 31-нд хамтарсан уулзалт хийж, зах зээл дэх газрын тосны үнийн талаар тохиролцоонд хүрлээ хэмээн Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак РИА Новости-д мэдээллээ.
Уулзалтаар бөөний болоод жижиглэнгийн үнэ, мөн сар бүрийн олборлолтын хэмжээг тохирсон байна. Тохиролцоо ёсоор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сарын олборлолт болон борлуулалтын өсөлтийг гурван хувьд байлгах ажээ.
Лхагва гаригийн уулзалтын тохиролцоог алба ёсны болгохын тулд долоо хоног хэрэгтэй ч газрын тос олборлогч компаниудыг нэн даруй тохиролцоогоо хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газар үүрэгдсэн хэмээн Дмитрий Козак хэллээ.
Үнийн тохиролцоо ирэх 2019 оны гуравдугаар сарыг дуустал хүчин төгөлдөр байх юм.
Хувийн шатахуун түгээх станцууд бөөний үнийг буулгах зорилгоор үнийг хөөрөгдсөнөөс түлш, шатахууны зах зээл тогтворгүй болоод байсан бөгөөд энэхүү тохиролцоо нь зах зээлийг тогтворжуулахад нөлөөлнө гэдгийг Козак онцоллоо.
Хэрвээ түлш шатахууны үнийг тогтворжуулж чадахгүй бол газрын тосны бүтээгдэхүүний экспортыг зогсооно хэмээн Ерөнхий сайд энэ долоо хоногийн Даваа гаригт /2018.10.29/ анхааруулсан юм. Үнэ тогтворжуулах арга хэмжээг долоо хоногийн дотор авахыг мөн Ерөнхий сайд сануулсан.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ