НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР
Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 0-2 градус дулаан байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
УИХ-ыг тараах ард түмний жагсаал Д.Сүхбаатарын талбайд болно.
09.00
- ШУТИС-д ‘Төрийн удирдлага’ хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль (хуучнаар КТМС) дээр болно. Холбоо барих утас:99079520
- Сүхбаатар дүүргийн III сургууль дээр нийслэлийн сургуулийн нийгмийн ажилтнуудын спортын тэмцээн болно.
09.30
- МУИС-ийн Номын санд “Физик, физик боловсролын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
10.00
- РЦНК-д Хайрын шүлгийн "Цагаан Уул" наадам болно. Холбоо барих утас: 88012976, 89844589, 80001323
- НИТХ-ын ээлжит хуралдаан болно. Холбоо барих утас: 88058053
- "Нийслэлийн багш – Бидний бахархал" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ МХО-д болно.
13.00
- Индонез улсын Жакарта хотноо 2018 оны 10 дугаар сарын 6-10-нд Азийн пара III-р олимпод амжилттай оролцож Mедаль авсан тамирчдыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлагт хүлээн авна.
- "Газарзүйн боловсрол ба Багшийн оролцоо" үндэсний форум МУИС хичээлийн III байрны 123 тоотод болно.
- "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан нийт авто зам, замын байгууламжийн замын хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 99945858
- Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн нэрэмжит "МОНГОЛ ӨВ СОЁЛ" Дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиадын шагнал гардуулах үйл ажиллагаа МХУБТөвийн "ОРД" арт галерейд болно.
Холбоо барих утас: 11-321052, 9918-9454,08844-4845
13.30
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны суурин төлөөлөгч Иоланда Фернандес нар Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, Төсвийн хөрөнгө оруулалт, татварын ил тод байдал хангах мэдээллийн системийг хөгжүүлэх хоёр гэрээнд гарын үсэг Төрийн ордон, уулзалтын танхимд зурна.
14.00
- “СУИС-ийн эрдэмтдийн их семинар-2018”-д СУИС-ийн Оюутан театрт болно. Холбоо барих утас: 99237173
ТӨРИЙН ОРДОН
УИХ-ын чуулган хуралдана. Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
- Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
- Ерөнхий сайдын мэдээлэл: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар.
ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД
1956.11.02 БНМАУ-БНАСАУ-ын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав.
Холбоотой мэдээ