Бүргэдчидийг “Телеграф” онцлов

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Бүргэдчидийг “Телеграф” онцлов

Бүргэдчидийг “Телеграф” онцлов

Английн алдарт “Телеграф” сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарт монгол зурагчны бүтээл нийтлэгдсэн байна. Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн "Бүргэдчидийн зураг" энэ сарын эхний өдрийн онцлох зургаар нэрлэгджээ. Дэлхий дахинд алдартай “Телеграф” сэтгүүл өчигдөр /2018.11.01/ уншигчдадаа хүрэхдээ монгол ахуйг онцолсныг https://www.telegraph.co.uk вэб хуудаст мөн нийтэлсэн байна.

Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн “Монгол адуу” зургуудыг Их Британийн “Daily Mail” сонин 2016 оны хоёрдугаар сарын дугаартаа гаргаж байсан билээ. Монголын ахуй амьдралын нэгэн тод агшин болсон адууны зураг тухайн үед багагүй шуугианыг тарьж байсан юм. Энэхүү зураг тухайн үед Их Британийн олон хэвлэлд гарсан.

Монгол орны үзэсгэлэнт байгаль, үнэт өв, соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлст зурагчин Ч.Батзаяа оролцож байгаа нь өчигдрийн “Телеграф” сэтгүүлд гарсан агшнаар нь харж болно.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж