АТГ хотын даргад мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв | News.MN

АТГ хотын даргад мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

АТГ хотын даргад мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв

АТГ хотын даргад мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газар /АТГ/ хотын дарга С.Батболдод өнөөдөр /2018.11.01/ мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлжээ.

Нийслэлийн 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнэ нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчин Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн Боловсролын газрын харьяа байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн тохирч хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг тус сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эхээс удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Мөрдөгчийн мэдэгдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд заасныг үндэслэн хүргүүлсэн байна.

Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хэд хэдэн шалтгаан, нөхцөл нөлөөлсөн гэж АТГ-ын мөрдөгч нар үзэж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн М, 32 дугаар сургуулийн захирал М, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дэд захирал О нар нь Авлигын эсрэг хууль болон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-д заасныг зөрчиж, тухайн салбарт нь үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон. Мөн УИХ-ын гишүүн, нийслэлийн агентлаг, БСШУСЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд нь хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг 1 дүгээр сургуульд элсэн суралцуулах агуулга бүхий хүсэлт, чиглэлийг тус сургуулийн захиралд өгч, авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Түүнээс гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй, эрх зүйн мэдлэг дутмаг, Нийслэлийн Боловсролын газар нь хууль тогтоомж, гаргасан тушаалынхаа биелэлт, хэрэгжилтийг хянадаггүй зэрэг нөхцөл, шалтгаан нөлөөлсөн болохыг Мөрдөгчийн мэдэгдэлд дурджээ.

Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх, албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах, мэдэгдэлд нэр дурдагдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу мэдэгдэхийг хүссэн байна.

Эх сурвалж: АТГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-01 64.119.25.45

Монголын баялгийг үрэн таран хийсэн Баяр Баярцогт Сайханбилэг хаа байна? Бөөсөнд хутга гаргахдаа л сайн. АТГ бүтэхгүй газар

Avatar

Зочин 2018-11-01 103.229.123.95

энэ захирал ч жижиг жараахай бишээ,авсан авилгыг нь бугдииг гаргаж чадвал хэдэн зуун саяыыг аваа биз

Avatar

Ууу 2018-11-01 24.126.116.216

АТГ ЫГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА. ОМД ГУТАЛ ШОКЛАД НАВОРЫН ХОЙНООС ХООЦОЛДОЖ МЭДЭГДЭЛ ХУРГУУЛСЭН ЭЭ АЖИЛ ХИЙСЭНД ТООЦООД БГА ЮМ УУ! ЦААНА ЧИНЬ ТЭРБУМ ТЭРБУМААР ХУЛГАЙЛАЖ ЦАЛИНГААСАА ХЭДЭН ЗУУН ДАХИН БАЯН АМЬДАРЧ БГАА ТОРД ГАРСАН ХУЛГАЙЧ НАРЫГ ОГТ ХАРАХГУЙ БНА УУ ТА НАР. . Та нар бол зугээр ПИЗДАНУУД.

Avatar

Зочин 2018-11-01 103.26.194.196

TOIRGIN BUS BUH HUHED 10 SAYA UGOD ORSON NEG ANGI 60 HUHEDTEI HICHELLEJ BNA SURGUILUDIG CHANARJULACHEE HOTIN DARGA TA AJILA HIJ CHADAHGUI BNA

Avatar

зочин 2018-11-01 203.91.118.247

Болж байна, сургуулиуд гэж эцэг эхүүдээс баахан авилга авдаг юм, хязгаарлах цаг болсон

Avatar

kk 2018-11-01 113.198.180.146

jijiguudeer n tug tahiad bhiin Tomuudaas n bariad bval ug n jijiguud n idej gavisan bish aigaad tag zogsonshde… tomchuud bol denduu hanaj tsadahgui idsen tuluuleh heregtei

Avatar

Зочин 2018-11-01 182.160.2.90

Жижиг жараахай шүүгээд байх юм энэ АТГ. Томхон хэргүүдийг шалгаж дуусгаач.

Avatar

Зочин 2018-11-01 122.201.22.153

Toriin nariin bichig iig shalga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж