Гурван УЛААН хотын чуулга уулзалт бизнесийг өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Гурван УЛААН хотын чуулга уулзалт бизнесийг өргөжүүлнэ

“Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үд хотуудын хамтын ажиллагаа 2018” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Гурван УЛААН хотын чуулга уулзалт бизнесийг өргөжүүлнэ

Засгийн газар 2020 он гэхэд жуулчны тоог нэг саяд хүргэж, энэ салбараас нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Үүний тулд жуулчдын тоог 30 хувиар өсгөх, эдийн засаг, соёлын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаагаа бэхжүүлэх нь чухал гэж үзэж буй. Хамтын ажиллагааны хүрээнд гурван улсын Элчин сайдын яамны төлөөлөл, худалдаа аж үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, бусад холбогдох байгууллагууд өнөөдөр /2018.11.01/ чуулж байна.

“Novotel” зочид буудалд дөрвөн өдөр үргэлжлэх “Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үд хотуудын хамтын ажиллагаа 2018” нэгдсэн арга хэмжээний үеэр цаашид хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөгаа ярилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.

ОХУ-аас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим: 

“Орос, Монгол, Хятад улс гурван орны  бүс нутгийн хамтын ажиллагаа маш  чухал гэж бодож байна. Иймд эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Улаанцав, Улаан-Үд хотын санаачилга өргөн цар хүрээнд яригдаж, идэвхитэй хүрээгээ тэлж байна.

Монгол Улс маш сайхан хөгжиж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд ирэх жилүүдэд хоёр орны тээврийн ачааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрнэ. Тиймээс Монгол Улс зам тээврийг хөгжүүлэх замаар эдийн засгийн бүс нутгуудын  худалдаа чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Орос Хятад хоёр орны Засгийн газар энэ уулзалтад маш сэтгэл хангалуун байна.

 

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотын Худалдааны Газрын дарга Лию Күнь: 

Энэ оны эхний хагас буюу зургадугаар сарын сүүлчээр Улаанцав хотод Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны томоохон арга хэмжээ зохион байгуулагдсан. Үүний үргэлжлэл болгон Улаанбаатар хотод яг одоо гурван Улаан буюу “Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үд хотуудын хамтын ажиллагаа 2018” нэгдсэн арга хэмжээ  амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, тээвэр ложистик, соёл урлаг зэрэг бүхий л тал дээр илүү өргөн хүрээнд  хамтран ажиллах зорилготой. Тиймээс амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

“ Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улс эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн Газар “Хөгжлийн зам”, БНХАУ-ын Засгийн газар “Нэг бүс нэг зам”, ОХУ-ын “Цайны зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд гурван орны төрийн тэргүүнүүд болон төрийн байгууллагууд, бизнесийн төлөөлөл, иргэдийн идэвхитэй оролцоо санаачилгын үр дүнд тодорхой ахиц дэвшил гарч байгааг цохон тэмдэглэе. Үүний нэг том илрэл бол “Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үд хотуудын хамтын ажиллагаа 2018” нэгдсэн арга хэмжээ болж байна. Улаанбаатар хотод  нэг сая 500 гаруй мянган хүн оршин суудаг. Улаан-Үд хотын хувьд Орос руу гарах гол боомт хот. Улаанцав хотод олон улсын дата төвийн маш том сүлжээ байгууллага байна.

Монгол Улс-БНХАУ-ын хооронд жилд жилд 6-1 тэрбум ам.долларын ачааны эргэлт явагдахаар болж байна. Мөн Орос Хятадын хоорон дахь ачааны эргэлт удахгүй 200 тэрбум ам.долларт хүрнэ. Энэ бараа эргэлтийн 10 хувьд ч Монголын бараа бүтээгдэхүүн дамжихгүй байх. Үүнийг дамжуулах хамгийн дөт зам бол Улаанбаатар-Улаанцав-Улаан Үд хот болно гэдгийг хэлье. Үүнээс гадна гаалийн хөнгөлөлтийн асуудалд онцгой анхаараасай гэж хүсч байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж