Биржийн арилжаа нь малчин, тариаланч, тэдний хамтарсан хоршоодод илүү боломж олгохыг зорьдог

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Биржийн арилжаа нь малчин, тариаланч, тэдний хамтарсан хоршоодод илүү боломж олгохыг зорьдог

Биржийн арилжаа нь малчин, тариаланч, тэдний хамтарсан хоршоодод илүү боломж олгохыг зорьдог

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бэлтгэлийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, тус салбарын үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгон хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 30 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК үйл ажиллагаагаа эхлүүлэн, “Хөдөө аж ахуйн бирж”-ийг байгуулснаас хойш 5 жил болжээ. Энэ хугацаанд 39 мянга гаруй тонн ноолуур, 59 мянга гаруй тонн хонины ноос, 27 мянга гаруй тонн тосны ургамал зэрэг 3 их наяд төгрөгийн арилжааг хийгээд байна. Энэ нь бид хөдөө аж ахуйн нийт зах зээлийнхээ 10 гаруй хувийг бүртгэлжүүлсэн үзүүлэлт юм.

Биржийн арилжаа нь малчин, тариаланч, тэдний хамтарсан хоршоодод илүү боломж олгохыг зорьдог. Иргэд мал, малын гаралтай түүхий эдээ ямар үнээр борлуулах хүсэлтээ орон нутаг дахь хоршоогоороо дамжуулан, Бирж рүү өгч болно гэсэн үг. Хоршоо биржид бүртгүүлж, харилцагчийн гэрээ байгуулна. Дараа нь тухайн бараа, түүхий эдийг Биржийн арилжаанд оруулах зорилготой захиалгын гэрээг байгуулна. Энэ гэрээнд бараа, түүхий эдийн хэмжээ, үнэ зэргийг тусгана. Ингээд биржийн арилжаанд оруулахаар тухайн хоршоо өөрийн агуулах дээр малчин таны барааг бүртгэж авна. Үүний дараа арилжаа болох өдөр түүхий эдийг борлуулна. Энэ нь малчин болоод малчны хоршоонд ачаалал, дарамт үүсэхгүй бөгөөд гагцхүү бараа, түүхий эдийнхээ чанарын баталгааг хангасан байх шаардлагатай.

Хэрэв биржээр арилжих барааны тодорхойлолтод заасан шаардлагыг бараа тань хангаагүй тохиолдолд худалдан авагч хүлээж авахаас татгалзах, буцаах хүртэл эрхтэй байдгийг байнга санах хэрэгтэй. Биржийн арилжаа нь ажлын бүх өдөрт явагдах тул харилцагчийн бараа, түүхий эд зарагдахгүй удаж байсан тохиолдол бараг үгүй. Зөвхөн зах зээлийн үнээ зөв мэдэрч, тооцож санал болгох хэрэгтэй.

Зарим малчин тээврийн зардлаа шингээлгүй, Улаанбаатар хотод буй ханшаар түүхий эдээ зарах гэдэг. Хэрэв арилжаанд орж, түүхий эд нь зарагдаж буй бол худалдан авагч ”Худалдах, худалдан авах гэрээ” хийж баталгаажуулдаг. Үүний дараа барааг хүлээлцэж, мөнгө таны данс руу, бараа нь худалдан авагч руу шилжинэ. Худалдан авагч гэрээний нөхцөлөөс хамааран өөрийн эсвэл итгэмжлэгдсэн тээврээр үйлдвэр, агуулах руу тээвэр хийлгэнэ. Ийнхүү гэрээ байгуулж, арилжаанд оролцсоноор:

  • Бараа, түүхий эдийнхээ үнэ ханшийг мэдэж байж арилжаанд оруулах
  • Банкинд буй данс чинь өөрийн гэсэн түүхтэй болж хожим элдэв төрлийн зээлийг төвөггүйхэн авах
  • Бараа, түүхий эдээ биржээр арилжсан нь үнэн тул төрөөс олгогдож буй урамшуулалд хамрагдах
  • Биржийн гэрээний стандартыг хангасан бараа, бүтээгдэхүүний үнийг унагаахгүй арилжих зэрэг давуу тал бий болно.

Биржээр түүхий эдээ арилжсанаар үнийн савалгаа хязгаарлагдаж харьцангуй тогтвортой байх нөхцөл бүрдэнэ. Үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдээ зах зээлийн бодит үнээр олж бэлтгэснээр зардлаа хэмнэх, үр ашгаа бодитоор тооцох боломжтой.

Манай улс үндэсний боловсруулах үйлдвэрээ дэмжих, түүхий эддээ анхан шатны боловсруулалт хийх, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх талаарх төр, засгийн бодлогыг үндэсний үйлдвэрлэгчид, хоршоо, малчин, иргэд дэмжих нь ирээдүйд чиглэсэн зөв хандлага. Иймээс түүхий эдээ биржээр дамжуулан зах зээлийн бодит үнээр борлуулах замаар ирээдүйд хүрэх үр дүнд чиглэсэн шинэ тогтолцоог бүрдүүлэх учиртай. Төр, засгаас үндэсний боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор хонины ноос, хүнсний буудай, арьс шир нийлүүлэгчдэд урамшуулал олгож байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, үйл ажиллагааг боловсронгуй болгох” чиглэлээр хэд хэдэн тодорхой заалт тусгасан байдаг.  Энэ зорилтын хүрээнд арьс ширний туршилтын арилжааг хийхээр төлөвлөж байгаа юм.

Биржийн арилжаанд арьс, ширэнд суурилсан гэрээ арилжих нь олон улсын жишигт нийцсэн түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, өөрийн бараа, түүхий эдийг олон улсад экспортлох, брэнд бүтээгдэхүүнээ бий болгох, түүхий эд, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж, дэлхийн зах зээлийн ханшаар худалдах бүрэн бололцоо үүсэх зэрэг олон давуу талтай гэж Хөдөө аж ахуйн биржийн арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ мэдээлж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж