Тусгай хамгаалалттай газруудад гал түймрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Тусгай хамгаалалттай газруудад гал түймрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө

Тусгай хамгаалалттай газруудад гал түймрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр үе шатанд Монгол орны Төв, Хангай, Зүүн бүсийн Тусгай хамгаалалттай газар нутгууд хамрагдаж, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Тухайлбал, төслийн хүрээнд түймрийн эрсдэл бүхий Улсын тусгай хамгаалалттай газруудад  ой, хээрийн түймэртэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гал үлээгч аппарат 156 ширхэг, цуравдагч 46 ширхэг, үүргэвчит гал унтраагч 239 ширхэг, усны нөөцлүүр сав 51 ширхэг, усны мотопомп 17 ширхэг, ус хөөсрүүлэгч 85 ширхэг,  галын хор 77 ширхэг, анхны тусламжийн хайрцаг 196 ширхэг зэргээс гадна жоотуутай сүх, хүрз, цохиур, тросон шүүр зэрэг нийт  15  нэр  төрлийн  багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Эдгээр тоног төхөөрөмжийг Дорнод Монгол,  Улаан тайга, Хан Хэнтий, Отгонтэнгэр, Зэд-Хантай Бүтээлийн нурууны Дархан цаазат газрууд,  Онон Балж, Горхи-Тэрэлж, Орхоны Хөндий, Тарвагатайн нуруу, Хангайн нурууны Байгалийн цогцолборт газрууд зэрэг дэд төсөл хэрэгжиж байгаа 10 хамгаалалтын захиргаадад хуваарилан хүргүүлж байгаа юм.

Тус арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, төслийн үндэсний захирал П.Цогтсайхан, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн нар болон төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх багийн ахлах зөвлөх Хартмут Аббергер болон бусад албаны хүмүүс оролцов.

Хан Хэнтийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад хамгаалалтын захиргаадыг төлөөлж түймрийн багаж тоног төхөөрөмжийг хүлээж авлаа.

Гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан Дорнодын УТХГ болон Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаад Орчны бүсийн гал түймэртэй тэмцэх баг, нөхөрлөлийн гишүүд, идэвхтэн байгаль хамгаалагчдыг түймэр унтраах багаж, тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ашиглаж ой хээрийн түймрийг унтраах арга техникт сургах, практик дадлага хийх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж