Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

Дуучин Б.Амархүү нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2018.11.01/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хурлаар дараагийн шүүх хурлын товыг гаргаж, 2018 оны арваннэгдүгээр  сарын 12-нд хэлэлцэх шийдвэрийг гаргалаа.

Уг хуралд яллагдагчаар Б.Амархүү, Б.Гандаваа, хохирогчоор Н.Чойжилсүрэн, өмгөөлөгчөөр А.Ганбат, Ц.Туяа, Н.Энхцэцэг, улсын яллагчаар С.Эрдэнэтуяа нар оролцож байна. Шүүгчдэгч Б.Амархүү, Б.Гандаваа нарыг Эрүүгийн хуулийн 11.4.1, 11.6.1-д зааснаар буруутгаж, яллагдагчаар татсан юм.

Эрүүгийн хуулийн 11.4.1-д "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.

Мөн хуулийн 11.6.1-д "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.

Хэргийг сануулахад, Б.Амархүү нь өнгөрөгч хоёрдугаар сард хүн зодож танхайрсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй. Тэрбээр Хүүхдийн зууд байрлах нэгэн цэнгээний газарт танхайрч бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдсан юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж