Ээлжит бус “Их Эе” хурал хийхийг дахин сануулжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Ээлжит бус “Их Эе” хурал хийхийг дахин сануулжээ

Ээлжит бус “Их Эе” хурал хийхийг дахин сануулжээ

Монголын үндэсний бөхийн холбооноос ээлжит бус “Их Эе” хурлыг хийх саналыг өнөөдөр(2018.11.01) тавьжээ. Тодруулбал, тус холбооноос Л.Чинбатад дахин албан бичиг хүргүүлсэн байна.

Хоёр тал болоод байгаа холбооны төлөөлөл өнгөрөгч зургадугаар сарын 16-ны өдөр Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгт орсны дараа хоёр сарын дараа хурлаа хийх талаар ярилцжээ. Тиймээс Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Г.Өсөхбаяр дархан аварга Х.Баянмөнхөд өнгөрөгч сард сануулсан ч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс Үндэсний бөхийн холбооноос ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах саналыг Л.Чинбатад хүргэж энэ сарын 8-ны дотор хариуг ирүүлэхийг санал болгожээ.

Холбоодын маргаантай байгаа асуудлын улмаас Бөхийн өргөө хаалттай хэвээр байгаа. Бөхийн барилдаан “Алдар” спорт хороо, “Аса” цирк болон Спортын төв ордонд зохиогдсоор байна. Мөн аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл байгуулагдаж, маргаантай байгаа асуудлыг яаралтай цэгцлэхийн сануулсаар байгаа. Байгуулагдаад удаагүй байгаа уг зөвлөл анхдугаар барилдаанаа өнгөрөгч долоо хоногт хийсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж