Жүжигчин Д.Хүрэлхүү өөрийн том охин Х.Намууны хамт "Тагнуулч аав" хэмээх кинонд тоглож байсан билээ. Тэгвэл энэ удаа бага охин Х.Сүрэнгийн хамт "Асрагч аав" хэмээх кинонд тоглосон байна. Хэдийгээр түүний хоёр охин урлагаас өөр мэргэжил сонгосон ч тэрбээр ийнхүү хоёр охиноо кино урлагт уруу татав бололтой. Сонирхуулахад, түүний том охин Х.Намуун аавынхаа шинэхэн кино уран бүтээлийг ивээн тэтгэсэн байна. "Wolarsen" нэртэй гоо сайхны брэндээ гарган тун ч амжилттай яваа тэрбээр өмнө нь хэд хэдэн кинонд дүр бүтээж байсан юм.
"Тагнуулч аав" болон "Асрагч аав" кинонууд нь хоорондоо ямар нэгэн холбоогүй гэнэ. Жүжигчин Д.Хүрэлхүү сүүлийн үед ийн аавын тухай кино хийх болсон шалтгаанаа "Аав бол мөнхийн сэдэв, нас маань ч бас аавд тоглох л нас шүү дээ. Би одоо ямар дурлалт хосууд, 18 настай анхны дурлалаа үзэж байгаа Ромеогийн дүрд тоглоод байлтай нь биш" хэмээжээ.
Таван жилийн дараа "Тагнуулч аав" асрагч болон эргэн ирэхдээ бага охиноо урлагт хөтлөн оруулж ирж буй нь энэ бөгөөд жүжигчин Д.Хүрэлхүүгийн охидтойгоо хамтран ажилласан тус кино маргааш /2018.11.02/ үзэгчдийн хүртээл болох аж.
Э.БУРАМ
Зочин 2018-11-01 202.9.41.116
Hoorhon ohiduudtai yum bn.
Зочин 2018-11-01 202.9.42.55
Жонхуугийн бууны нохой, еренхийлегчийн сонгуулиар vнэн терхее харуулсан
Нуур 2018-11-01 202.126.89.25
Аав шигээ алиа салбадай хиигээд сурчих эхлээд авьяас бай.вал
Зочин 2018-11-01 64.119.20.168
Уг нь их хүндэлж явдаг хайртай жүжигчин маань байсан.Гэтэл хулхи зантай нөхөр бна лээ.Сургууль дээр ирж ямарч үнэ хөлс түрээсгүй баахан кино зураг авчихаад хүүхдүүдийг кино зурагт оруулна хөлс энэ тэр өгнө гээд багш эцэг эхчүүдэд бөөн төвөг удчихаад сураггүй алга болсон ш дээ.
Зочин 2018-11-01 146.115.164.182
Hund tuvug udchilgui uuriiguu avaad yavahaas iluu yah bilee. Uursdiinhuu tolgoi deerhee hicheeye humuusee
Зочин 2018-11-01 43.242.243.218
Сайхан гэр бүл. Сайхан ч охидуудтай. Хүрэлхүү сайн аав,сайн жүжигчин.
Архичин 2018-11-01 66.181.178.186
Найгуй архичин шуу нээрээ
Тк 2018-11-01 202.9.42.77
Хүрэлхүү маш их зантай болсон байналээ
зочин 2018-11-01 202.179.27.6
ямар ч муухай царай зүстэй улсууд вэ хөөрхий
Zochin 2018-11-01 202.21.106.164
Hamar n hentei adil yum tom hamartai aavtaigaa adil ohiduud bnaa