Форлан, Мюллер нар “Алтан” шагналын эзэд боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.12-нд нийтлэгдсэн

Форлан, Мюллер нар “Алтан” шагналын эзэд боллоо

Форлан, Мюллер нар “Алтан” шагналын эзэд боллоо

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр Испанийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа дэлхийн аваргын цом өргөсөн билээ. Харин дэлхийн аваргын алтан цомоос гадна Уругвайн шигшээ багийн довтлогч Диего Форлан шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг”-ийн шагнал хүртсэн бол Германы шигшээ багийн тоглогч Томас Мюллер “Алтан шаахай”-н эзэн болсон юм.

“Алтан бөмбөг”: Диего Форлан /Уругвай/
FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчийн шагнал болох “Алтан бөмбөг”-ийг энэ удаад Уругвайн шигшээ багийн довтлогч Диего Форлан хүртсэн юм. Эрх бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийн саналаар Форлан Голландын Уэсли Снейдер, Испанийн Давид Вилья нараас олон санал авчээ. Өдгөө 31 настай Форлан дэлхийн аваргын дэвжээнд шигшээ багаа баатарлаг гавьяа байгуулахад голлох үүрэг гүйцэтгэж, таван гоол оруулсан бөгөөд Уругвай 40 жилийн дараа шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн билээ.

“Мөнгөн бөмбөг”: Уэсли Снейдер /Голланд/
“Хүрэл бөмбөг”: Давид Вилья /Испани/

“Алтан шаахай”: Томас Мюллер /Герман/ – 5 гоол, 3 гоолын дамжуулалт

Гуравдугаар байрын төлөөх Герман болон Уругвайн шигшээ багийн тоглолтод гоолын салхийг хагалсан Мюллерийн гоол түүнд “Алтан шаахай”-г авчирсан юм. Мюллер таван гоолтой Өмнөд Африкийг үдсэн ч гурван гоолын дамжуулалт өгсөн учир ижил гоолтой өрсөлдөгчдөө ардаа орхижээ.

“Мөнгөн шаахай”: Давид Вилья /5 гоол, 1 гоолын дамжуулалт/
“Хүрэл шаахай”: Уэсли Снейдер /5 гоол, 1 гоолын дамжуулалт/

“Алтан бээлий”: Икер Касильяс /Испани/

Испанийн шигшээ багийн ахлагч Икер Касильяс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ердөө хоёр гоол л хаалгандаа алдсан. Нээлтийн тоглолтдоо Швейцарийн багт хожигдож, шүүмжлэлийн бай болсноос хойш үлдсэн бүх тоглолтод Касильяс чадвараа харуулж, олны шүүмжлэлийг намжаасан юм.

Шилдэг залуу тоглогч: Томас Мюллер /Герман/
Шударга тоглолтын шагнал: Испани

С.ЦЭЛМЭГ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж