Японы хэсэг эмч нар өчигдөр /2018.10.31/ Токио 2020 зуны олимпийн наадмыг зохион байгуулагчдад марафон гүйлтийн тэмцээнийг өглөө 05:30 цагаас эхлүүлэхийг анхааруулжээ. Учир нь хэт халалтаас болж тамирчид амиа алдаж болзошгүй байна гэв.
Энэ зун Токиогийн түүхэн дэх хамгийн халуун зун болсон. Цаашдаа ч улам халах төлөвтэй байгаа ажээ. Олимпийн наадмыг зохион байгуулагчид өмнө нь халуунаас сэргийлэхийн тулд марафоны эхлэх цагийг 30 минутаар урагшлуулж, өглөөний 7:00 цаг болгоод байв. Тэгвэл Японы эмч мэргэжилтнүүд 30 минут хангалтгүй гэж үзжээ.
Жил бүр Япон улсад хэт халалтын улмаас хэдэн зуун хүн амиа алддаг. Өнгөрсөн зун энэ тоо дээд хэмжээндээ хүрсэн юм. 1964 оны Токиогийн зуны олимпийн наадам чийглэг, халуун цаг агаараас болж олимпийн наадмыг аравдугаар сард шилжүүлж байсан байна.
Эх сурвалж: runnersworld