Сирид химийн өдөөн хатгалга болж магадгүй гэж ОХУ түгшиж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Сирид химийн өдөөн хатгалга болж магадгүй гэж ОХУ түгшиж байна

Сирид химийн өдөөн хатгалга болж магадгүй гэж ОХУ түгшиж байна

Сирид химийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл хүлээн авсандаа Москва ихээхэн сэтгэл түгшиж байгаа тухай Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

ГХЯ-ны төрөл бүрийн эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу хэт даврагчдын болон террорист бүлэглэлүүд Сирийн нутаг дэвсгэр дээр өргөн хүрээний өдөөн хатгалга явуулахаар бэлдэж байгаа ба үүнийхээ хүрээнд химийн зэвсэг болон хорт бодис хэрэглэхээр төлөвлөж байгаа аж. "Ийнхүү өдөөн хатгалга нь амжилттай болбоос Дамаскийг гол буруутан болгон зарлах ба энэхүү схем нь нэгэнт найдвартай хэрэгждэг гэдгээ баталсан билээ" хэмээн ОХУ-ын ГХЯ тэмдэглэж байна.

"Энэ оны дөрөвдүгээр сард АНУ, Их Британи болон Франц улсууд хууль зөрчин, Сирийн эсрэг пуужингийн цохилт хийсэн ба өнөөдрийн өдөөн хатгалгын гол зорилго нь Дамаскийн хууль ёсны Засгийн газрын харийн дайснуудад дахин ийнхүү түрэмгий цохилт хийх ээлжит шалтаг олгон, улс төрийн үйл явцыг сулруулахад, улс орны хөгжил дэвшилд саад тотгор болоход, дүрвэгсэд эх орондоо эргэн ирэхэд ба дотоодын шилжилт хөдөлгөөнийг сааруулахад оршино" хэмээн уг мэдэгдэлд дурджээ.

Аравдугаар сарын 30-нд Москва хотноо ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхэлсэн тусгай орлогч элчин Рамзи Рамзи нар Сири дэх нөхцөл байдлыг шийдвэрлэх тухай хэлэлцээр явууллаа. ОХУ-ын Гадаад хэргийн яамны тайлбарын дагуу талууд Сочи хотноо болсон Сирийн үндэсний яриа хэлэлцээний Конгрессийн шийдвэрүүдийн үндсэн дээр улс төрийн зохицуулалтыг дэмжихэд анхаарал хандуулсан байна.

Дүрвэгсдийг эх оронд нь буцаан ирүүлэх болон дотоодын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэхийн тулд дайны хөлд нэрвэгдсэн улс орны хөгжил дэвшилд онцгой анхаарал хандуулах шаардлагатай хэмээн Оросын тал цохон тэмдэглэв.


Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэл:

Арабын Бүгд Найрамдах Сири Улс дахь химийн өдөөн хатгалтын тухай

Арабын Бүгд Найрамдах Сири Улсын (АБНСУ) нутаг дэвсгэр дээр хэт даврагчдын болон террористуудын хэд хэдэн тусдаа бүлэглэлүүд химийн зэвсэг болон хорт бодис хэрэглэсэн өргөн хүрээний өдөөн хатгалга явуулахаар бэлдэж байгаа тухай түгшүүртэй мэдээллийг төрөл бүрийн эх сурвалжаас авсаар байгаа ба ийнхүү ажиллагаанд "Цагаан дуулга" хэмээх хуурамч хүмүүнлэгийн байгууллагын идэвхтнүүд нэгдсээр байна. Энэхүү байгууллага нь хуурамч зураг авалтаараа алдартай гэдгийг сануулъя.

Тухайлбал, АБНСУ-ын Засгийн газар энэ тухай НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлд нэг бус удаа мэдэгдэж байгаа ба Сирид байрлаж байгаа оросын цэргүүд ч холбогдох мэдээллийг аваад байна.

Энэхүү өдөөн хатгалга нь амжилттай болбоос нэг талыг барьсан тодорхой улс төрчид, судлаачид болон сэтгүүлчид нь танил схемийн дагуу Сирийн хууль ёсны Засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгах нь эртнээс тодорхой юм. Харин ОХУ-ыг болон Ираныг ийнхүү гэмт үйлдлийг өөгшүүлдэг хэмээн тулгаж, хариуцлагыг хуваалцах ёстой гэж шаардах болно.

Энэ оны дөрөвдүгээр сард АНУ, Их Британи болон Франц улсууд хууль зөрчин, Сирийн эсрэг пуужингийн цохилт хийсэн ба өнөөдрийн өдөөн хатгалгын гол зорилго нь Дамаскийн хууль ёсны Засгийн газрын харийн дайснуудад дахин ийнхүү түрэмгий цохилт хийх ээлжит шалтаг олгон, улс төрийн үйл явцыг сулруулахад, улс орны хөгжил дэвшилд саад тотгор болоход, дүрвэгсэд эх орондоо эргэн ирэхэд ба дотоодын шилжилт хөдөлгөөнийг сааруулахад оршиж буй нь тодорхой байна. Иймэрхүү өдөөн хатгалгыг зогсоох шаардлагатай. Сиричүүд өөрсдөө АБНСУ-д төрийн эргэлт хийх гэсэн төлөвлөгөөнүүдийг болон өдөөн хатгалгуудыг таслан зогсоож, улс орныхоо ирээдүйг тодорхойлох ёстой.

Константин Волков

Эх сурвалж: Российская газета

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж