Сэтгүүлч нийтлэлээсээ болж 2-3 удаа заналхийлэлд өртдөг | News.MN

Сэтгүүлч нийтлэлээсээ болж 2-3 удаа заналхийлэлд өртдөг

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч нийтлэлээсээ болж 2-3 удаа заналхийлэлд өртдөг

Сэтгүүлч нийтлэлээсээ болж 2-3 удаа заналхийлэлд өртдөг

“Глоб интернэшнл” төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монголын Хуульчдын холбооноос "Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдал" сэдвээр өнөөдөр /2018.11.1/ мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллийн эхэнд сэтгүүлчдийн эсрэг хийсэн гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох шаардлагатай гэж үзэж буйг дуулгав.

Хурлыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал нар нээж үг хэлэв. Мөн хурлын үеэр Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролыг дэмжих хорооны гишүүн, өмгөөлөгч, доктор профессор Д.Батмөнх "Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн дүн шинжилгээ"-г, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн судлаач А.Амартүвшин Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин ба Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлийн хэрэгжилт"-ийг тус тус танилцуулсан юм.

Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг тандах зорилгоор үндэсний хэмжээнд 300 сэтгүүлчийг хамруулж, судалгаа хийхээр төлөвлөжээ. Судалгааг энэ оны есдүгээр сараас эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар судалгааны санал асуулгын мэдээлэл бүрдүүлэлт 30 хувьтай байгаа аж.

Урьдчилсан байдлаар сэтгүүлчдийн амь насанд заналхийлдэг, сэтгүүлчид өдөр тутамд ажлаа хийхэд шахалтад өртдөг, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг заналхийлэл, халдлага үйлддэг зэрэгт судалгаанд оролцогчдын олонх нь “санал нийлж” байна, “маш их санал нийлж байна” гэсэн хариултыг өгсөн байна. Мөн 3-4 сэтгүүлч тутмын нэг нь дор хаяж 2-3 удаа олон нийтэд түгээсэн, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээсээ болж ямар нэгэн дарамт шахалт, заналхийлэл, сүрдүүлэгт өртөж байсан гэх хариулт өгчээ. Түүнчлэн гэр бүлийнх нь гишүүдийг айлгаж, дарамталж байсан тохиолдол таваас багагүй бүртгэгдсэн байна.

Судалгааны нэгдсэн дүнг 2019 оны тавдугаар сарын 3-нд эцэслэн танилцуулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zzz 2018-11-01 43.242.243.242

Oorsdoo zov yav.

Avatar

Зочин 2018-11-01 202.131.245.243

Ер нь сэтгүүлч гэдэг чинь баячуудын бууны нохой л гэсэн үг шүү дээ. Нохойн үхлээрээ л үхээ байлгүй дээ.

Avatar

Зочин 2018-11-01 202.131.245.243

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дахин буруушаажээ.
Тэрбээр Флорида муж улсад болсон кампанит ажлын үеэр үг хэлэхдээ, “америкчуудын гуравны нэг хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг “ард иргэдийн дайсан” хэмээн үздэг" гэж мэдэгдсэн байна.

Avatar

зочин 2018-11-01 66.181.166.196

Сэтгүүлчид өөрсдөө гол буруутан нь, дандаа мөнгө харж хэн нэгний талд орж эсвэл хэн нэг албан тушаалтны эрх ашигт нийцүүлж юм бичээд байхаар чинь аргагүй ш дээ

Avatar

Зочин 2018-11-01 203.91.115.39

яг үнэн . Сэтгүүлч л гэхээр ямар ч тунгаалт шүүлтгүй хүнийг гүтгэж болохгүй ш дээ . Гүтгэлгээ бас эрх чөлөө гэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж