Монголын хил дамнасан худалдаа бизнесийн орчноос хойш татаж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Монголын хил дамнасан худалдаа бизнесийн орчноос хойш татаж байна

Монголын хил дамнасан худалдаа бизнесийн орчноос хойш татаж байна

Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” тайланг өнөөдөр /2018.11.1/ танилцууллаа. Бизнес эрхлэхэд хэр таатай байгаагаар нь улс орнуудыг эрэмбэлэн харуулдаг Дэлхийн банкны уг тайланг энэ жил 16 дахь жилдээ гаргаж байгаа юм. Уг тайланг 11 индикатороор шалгаруулдаг юм. Монгол Улсын хувьд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд 74-т буюу дунджаас бага зэрэг дээгүүрт эрэмбэлэгджээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн оныхоос ухарсан үзүүлэлт юм.

Харин дараах үзүүлэлтээр нэлээд сул байгаад тооцогдож байна. Тухайлбал, цахилгаанд холбогдоход найман шат дамжлагаар бичиг баримт бүрдүүлж, 79 хоног зарцуулж, өндөр үнэ төлж байна. Энэ нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд 148-д бичигдэхэд хүргэж байна. Мөн хил дамнасан худалдааны үзүүлэлтээр сүүлийн гурван жил дараалан 118 орчимд бичигдсэн нь Монгол Улсыг бизнесийн таатай орчин бүрдүүлсэн орнуудын жагсаалтаас хойш татаж байна.

Харин дараах гурван үзүүлэлтээр дээгүүр бичигджээ

  • Барилгын зөвшөөрөл авах – 23
  • Үл хөдлөх хөрөнгө бүртгэх – 49
  • Зээл авахад – 22

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үзүүлэлтээр- 33

Хүснэгт: Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эрэмбэ

Улсын нэрЗэрэглэл

(1–190)

Бизнес эрхлэх орчинд олгосон оноо

(0–100)

Хэрэгжүүлсэн шинэтгэлийн тоо
БЭ2019БЭ2018БЭ2019БЭ2018БЭ2019
Бруней Дарэссалам5570.1872.0383
Камбож13854.3954.8001
БНХАУ4665.0073.6427
Фижи10161.1161.1500
Хятадын Хонг Конг484.1884.2211
Индонез7366.5467.9673
Кирибати15848.7449.0700
Лаос15451.1551.2601
Малайз1578.0380.6026
Маршаллын арлууд15051.6151.6200
Микронез16048.9948.9900
Монгол7467.4767.7411
Мьянмар17144.2144.7222
Палау13355.5855.5910
Папуа Шинэ Гвиней10858.9360.1203
Филиппин12456.3257.6823
Самоа9063.7663.7710
Сингапур284.9785.2422
Соломоны арлууд11558.8459.1700
Тайвань1380.6680.9022
Тайланд2777.3978.4584
Зүүн Тимор17839.8941.6001
Тонга9163.5663.5900
Вануату9463.0862.8700
Вьетнам6966.7768.3653

 

Р.РЕНЧИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж