Будапештийн медальтнуудад хүндэтгэл үзүүлжээ | News.MN

Будапештийн медальтнуудад хүндэтгэл үзүүлжээ

Будапештийн медальтнуудад хүндэтгэл үзүүлжээ

Будапештийн медальтнуудад хүндэтгэл үзүүлжээ

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод өнгөрөгч сард болсон билээ. Тус тэмцээнээс медаль хүртсэн тамирчид бүгд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн төгсөгчид бөгөөд тэдэнд сургуулийн зүгээс хүндэтгэл үзүүлжээ.

“Будапешт 2018” тэмцээнээс эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 59 кг-д Б.Шоовдор нар хүрэл медаль хүртсэн юм. Эдгээр тамирчид нэг сургуулийн төгсөгчид бөгөөд Будапештийн дэвжээнээс хамтдаа медаль хүртсэн нэгэн сонин тохиолдол болсон байна. Тэр дундаа Гавьяат тамирчин О.Насанбурмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм. Тэрбээр арав дахь удаагаа ДАШТ-д барилдахдаа нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж нэгэн онцгой амжилтын эзэн болоод байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөх тэнгэр 2018-11-01 103.10.23.207

Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай эр зориг, хүч чадал, оюун ухаан, хүмүүний бүхий л дээдийн дээд болгоныг шавхсан хамгийн сайхан спортын төрлийн нэг гэдэгтэй хэнч маргахгүй шүү гэдэгт харин ч нэг итгэл төгс байна даа. Дахиад чөлөөт бөхийн талаар өөрөөс чинь нэг л буруу зөрүү санаа, сэтгэгдэл ирвэл, явуулбал мөнх тэнгэр чамайг үнэхээр ниргэх болно хараарай. Энэ харин хатуу үнэн үг гэдгийг хатуу сануулья даа. Чи өөрт тохиолдсон явдалдаа харамсаж болно гэхдээ дэлхийн бөхийн анхдагч спорт

Avatar

Хөх тэнгэр 2018-11-01 103.10.23.207

Мөнх хөх тэнгэр чамайг ивээгдээ. Чамд ялангуяа чам шиг арчаагүй гэнэн тэнэг гэхэд хилсдэхгүй нэгэнд хэлэхэд хэзээ ч чөлөөт бөх сонирхогчгүй болохгуй, хэзээ ч чөлөөт бөх олимпийн түүхнээс арчигдан алга болохгүй, хэзээ ч чөлөөт бөх чам шиг гутранги үзэлтнүүдийг хүлээн зөвшөөхөргүй нь ганцхан үнэн юм шүү дээ. Энэ аугаа спорт нь нүд ирмэх төдийд үзэж чадашгүй хурд хүч, хүний биед баймгүй их биеийн болон сэтгэлийн тэнхээ, сэтгэлд багтамгүй уян хатан чанар, гүн гүнзгий уран оюун ухаан бүхнийг нэг дор

Avatar

Зочин 2018-11-01 103.26.195.217

Мянга хундэтгэл узуулээд нэмэргуй дээ, челеет угаасаа узэгч сонирхогчгуй болоод сенеж байгаа спорт, монголчууд хичнээн мундаг байлаа ч аварч дийлэхгуй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж