Монгол бүсгүйчүүд БНСУ-д тариалангийн талбайд ажилладаг | News.MN

Монгол бүсгүйчүүд БНСУ-д тариалангийн талбайд ажилладаг

Монгол бүсгүйчүүд БНСУ-д тариалангийн талбайд ажилладаг

Монгол бүсгүйчүүд БНСУ-д тариалангийн талбайд ажилладаг

Өмнөд Солонгос улсад сурч, ажиллах монгол иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тус улсад ажиллах гадаад иргэд Ази тивээс гадна Европоос ч орж ирдэг. Гэхдээ тус улс гадаадын иргэдэд тавих шалгуураа  өндөр болгож, хилээр орж байгаа иргэн бүр дээр давхар шалгалтыг хийж эхэлжээ. Учир нь хууль бусаар ажиллаж байгаа гадаад иргэд олширсонтой холбоотой юм. Мөн 2019 оны гуравдугаар сар хүртэл Өршөөлийн сар зарлаж, хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг сайн дураараа эх орондоо буцвал буцан ирэхэд хөнгөлөлт үзүүлэх зэрэг боломж олгох болсон. Гэхдээ одоогоор сайн дураараа нутаг буцах иргэд хангалттай бус байгааг тус улсын Хууль зүйн яамнаас мэдээллээ. Эдгээр иргэдийг багасгахын тулд үйлдвэр болон ажил олгогчидтой хатуу тэмцэж эхэлжээ. Одоо тус улсад хууль бусаар амьдрах нөхцөл хүнд болсныг холбогдох албаныхан сануулсаар байгаа.

Өмнөд Солонгост хууль бусаар амьдарч байгаа иргэд 2016 онд 208 мянга байсан бол 2017 онд 251 мянга болтлоо өсчээ. Тэгвэл энэ оны наймдугаар сарын байдлаар энэ тоо 335 мянгад хүрсэн байна. Хэрэв хууль бусаар амьдарч байгаа иргэд заасан хугацаанд сайн дураараа эх орон руугаа явахгүй бол цаашид авах арга хэмжээ нь улам л хүнд болохыг Хууль зүйн яамнаас нь анхааруулсаар байна.

Монгол Улсын 15 мянган иргэн тус улсад хууль бусаар амьдарч бас мөн тооны иргэд сурч, гэрээт ажилтан болон гурван сарын аяллын визээр амьдарч байна. Гэхдээ эдгээр иргэд дунд эмэгтэйчүүд олон бий. Гурван сарын визээр ирсэн болон харласан эмэгтэйчүүд зочид буудал болон тариан талбайд ажилладаг аж. Тус улсын тариачид жилдээ хоёр удаа ургац хурааж авдаг нь эмэгтэйчүүдэд ажиллах  нөхцлийг бүрдүүлдэг байна. Олон цагаар амралт багатай ажилладаг ч үдэш ажлын хөлсөө аваад, маргаашийн ажилдаа гарах урмыг авдаг.

Иргэн А нэг удаа 15 монгол эмэгтэйг тарианы ажилд зуучилж байснаа хуучилж байв. Тэрбээр нас сүүдэр 60 хүрсэн ч Монголдоо тэтгэврийн мөнгөө аваад суухыг хүссэнгүй эхнэрийн хамт Өмнөд Солонгосыг зорьжээ. Ажил хийх хүсэл их байсан ч багагүй бэрхшээлтэй тулсан аж. Гэхдээ гурван сарын визээ олон удаа ашиглаж сурсан тэд тариан талбайд ажиллах ажлыг илүүд үзжээ. Ингэж явсаар хоёр жил өнгөрөхөд олон эмэгтэйд тус хүргэснээ хэлж байв. Өдөржин тариан талбайд ажиллаад үдэш ажлын хөлсөө аван маргааш дахин ажиллах итгэлтэй болдог тэднийгээ хараад өрөвддөг хэмээн хуучиллаа. Энэ мэтчилэн Өмнөд Солонгосын газар бүрт үр хүүхдийнхээ хойчийн төлөө ажиллах бүсгүйчүүд олон болжээ. Тэд ч ийм хүслээр Солонгос орныг зорьсоор байгаад хэн ч маргахгүй бизээ.

Нэг хэсэг эмэгтэйчүүд хүний нутагт тэвчээр гарган ажиллаж байхад нэлээд нь бас дэлхийн медальтан болж тив дэлхийд эх орнынхоо нэрийг мандуулсаар байна.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад спортын алдартнуудын амжилтуудыг эргэн саная. Өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон дөрвөн жилд нэг удаа болдог Азийн олимпийн наадамд буудагч эмэгтэйчүүд онцгой байж, алт, мөнгөн медалийн тавцанд тивийнхээ шилдгүүдийг ардаа орхин зогссон. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Унгарт болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс О.Насанбурмаа гэх бүсгүй дэд аварга болж, дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалиа авсан нь бахархууштай билээ. Тэдний амжилтанд бахархаж, омогшихгүй байхын аргагүй юм.  Нэг хэсэг нь хүний нутагт хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж байхад нөгөө хэд нь дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасаар байгаа бүсгүйчүүдийн бүхий л амжилтанд талархая.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2018-11-01 66.181.188.88

ЭНЭ СЭТЭГДЭЛ БИЧИЖ БАЙГАА ХҮМҮҮС МОНГОЛ ҮСГЭЭ АШИГЛАЖ БИЧЭЭЧ, ЭНЭ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ. ЛАТИН ҮСЭГ АШИГЛААД БИЧСЭН НЬ БӨӨН АЛДАА, ТЭГЭЭД УТГА САНААГАА АЛДСАН БАЙХ ЮМ.

Avatar

Зочин 2018-11-01 211.109.66.29

Хараар нууцаар хийдэг юмыг нь бариад өгчих гэж

Avatar

Ардчилсан холбоо 2018-11-01 83.37.208.189

ЁВРОПТ АД ҮЗЭГДДЭГ РУМЫНУУД ШИГ Л ЗАЙЛУУЛДӨӨ

Avatar

Bish shu 2018-11-01 103.26.194.118

$2500 talintai amerik, $2000 tsalintai solongost burger n $5 $200 talintai mongold burger n $5 undaa n $1
Uhaandaa ug n 10 dahin hyamd baih yostoim bgan. Bair sav n bur unetei nasn. Amerikt Washington D.C-d aytaihan 1 bedroom, 70m.kv $150.000 gedeg shu. Mongold getel barag adil, zarim gazar n bur unetei river garden ntr n 2 dahin unetei ch bh shig.

Avatar

Зочин 2018-11-01 194.166.100.5

Ih hurlin gishuudn hulgai hiij jijig dundin zeel ed nar hulgailj baigaa bolohorr ard irged n gadaadad boolin ajil hiij bna

Avatar

Зочин 2018-11-01 202.21.96.254

Muu booluud!

Avatar

Зочин 2018-11-01 64.119.24.146

Чам шиг бооовооо саагаад сул хэвтэхгүй л дээ

Avatar

Зочин 2018-11-01 202.21.106.122

zov shdee end usreed 300-400$ ogno tend bagadaa 2000$ olno too bodoj chaddag bol zorguug n olno bizde hen ch saihan amidrah husne deeguer llrud ideed dusuad

Avatar

Зочин 2018-11-01 66.181.168.199

hunii hudulmuriig unelej chadaj baigaa gazar yamar ch hamaagui ajil hiigeed, uram zorigtoi ajillahad bolohgui ni yu baihav, eh orondoo gazar tarialand baitugai emch bagsh hiigeed ch, engineer hiigeed ch hudulmuriin muljlugt urtuj booliin hulsuur ajillaj bna shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж