"С.Зориг агсны хэргийг хаахыг хүлээн зөвшөөрөхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

"С.Зориг агсны хэргийг хаахыг хүлээн зөвшөөрөхгүй"

"С.Зориг агсны хэргийг хаахыг хүлээн зөвшөөрөхгүй"

УИХ-ын гишүүн Ж.Батзандан  цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.11.01/ мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд  “Ерөнхийлөгч Х.Баттулга  УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй учраас тарах ёстой гэдэг хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Үндсэн хуулийн 22.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзвэл УИХ-ын  даргатай зөвшилцөн санал болсноор УИХ өөрөө тарах шийдвэр  гаргаж болно гэсэн маш тодорхой заалт бий. Хэрэв УИХ тарах шийдвэр гаргасан тохиолдолд шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ гэсэн мөн заалт бий.

Өнөөдөр Ардчилсан намын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд түр хугацаагаар оролцох боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлж хурлыг орхин гарсан байгаа. Нэгдүгээрт, УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг яаралтай хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг хэлэлцэхээс нааш бүлэг чуулганы хуралдаанд сууж бүх зүйл хэвийн байгаа мэт дүр эсгэх шаардлагагүй гэж үзэн ажил хаялт  зарласан.

Хоёрдугаарт,  олон нийт маш их бухимдалтай байна. УИХ-ын цөөнгүй гишүүн авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдчихоод байхад хууль хяналтын байгууллагууд ажлаа хийх ёстой. Мөн УИХ-ын дотоод хяналтын байгууллага Ёс зүйн хороо хуралдаж дүгнэлтээ гаргахыг шаардаж байна.

Гуравдугаарт, 2019 оны төсвийг боловсруулахдаа  гишүүдэд мөнгө хуваарилах замаар гишүүдийн амыг хаасан, улсын төсвийг их хэмжээний алдагдалтай баталсанд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд УИХ өөрөө санаачилж, төсвийн хуулиар Нээлттэй сонсгол хийх ёстой гэдэг шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. Бид өнөөдөр бие биенийхээ санаа бодлыг сонсоод өнгөрдөг бус аль эсвэл сонссон ч  сонсоогүй мэт өнгөрдөг байж болохгүй. Төрийн институцийн хувьд бусдынхаа шаардлагад хүндэтгэлтэй хандаж асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодитой арга зам эрэлхийлэх ёстой” гэсэн юм.

Мөн тэрбээр цааш хэлэхдээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгаж, захиалагчийг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч намын албан тушаалтнууд өнөөдөр С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас  хэргийг хааж байна гэж тархи угааж байна.  Үүнийг миний бие УИХ-ын гишүүний хувьд ч, Ардчилсан намын бүлгийн дэд даргын хувьд ч хүлээн зөвшөөрөхгүй.

Ер нь соёлын өвийг хулгайлсан, устгасан гэмт хэргүүд болон авлига, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нэрийдлээр эрх баригчид мөрдөн шалгах үйл ажиллагааг хааж байна. Хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгах боломжтой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж