Монголын уран сийлбэрчдийн шилдэг бүтээлүүд үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн уран сийлбэрч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цогбаярын шавь нар жил бүрийн арванэгдүгээр сарын 2-нд “Цой” үзэсгэлэнг дэлгэдэг. Уламжлал ёсоор маргааш эл уран бүтээлийн үзэсгэлэнд Монголын сийлбэрийн урлагийн өнөөгийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг танилцуулах юм. Үзэсгэлэнд 30 гаруй уран бүтээлчийн 45 бүтээлийг сонирхуулах бөгөөд Bluemon төвийн NORPHEI ART галерейд энэ сарын 8-н хүртэл үргэлжилнэ.
Холбоотой мэдээ