ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн сургуульд Сири хүүхдүүд үнэгүй суралцах боломжтой болжээ. Сири хүүхдүүдийг цэргийн сургуульд үнэгүй суралцуулах тухай хоёр талт хэлэлцээрийг мягмар гаригт /2018.10.31/ ОХУ-ын засгийн газрын албан ёсны вэб хуудсанд нийтэлсэн байна. Тус хэлэлцээрийг есдүгээр сарын 20-ний өдөр Москва хотод баталсан бөгөөд аравдугаар сарын 20-ноос хүчин төгөлдөр болжээ.
Гэрээнд зааснаар Сири хүүхдүүд Батлан хамгаалах яамны харьяа цэргийн сургуульд Орос хүүхдүүдтэй адил хичээлийн хөтөлбөрөөр Орос хэл дээр хичээлүүдээ үзэх гэнэ. Хэдийгээр Оросын тал сургалттай холбоотой бүх зардлыг хариуцаж хүүхдүүд цэргийн сургуульд үнэ төлбөргүй суралцах боловч элсэлтийг өрсөлдөөний зарчмаар явуулж, Сирийн тал сонгон шалгаруулалтыг хийх ажээ.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ