Оросын саятнуудын 70 хувь нь хөрөнгөө гадаадын банкинд хадгалуулдаг

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Оросын саятнуудын 70 хувь нь хөрөнгөө гадаадын банкинд хадгалуулдаг

Оросын саятнуудын 70 хувь нь хөрөнгөө гадаадын банкинд хадгалуулдаг

“Frank RG” санхүүгийн судалгааны байгууллагаас гаргасан “Private Banking in Russia 2018” судалгаанд өгүүлснээр ОХУ-ын саятнууд хадгаламжийнхаа 70 орчим хувийг гадаадын банкинд байршуулдаг гэсэн статистик гарчээ.

2018 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд хийсэн судалгаандаа доод тал нь нэг сая ам.долларын хадгаламжтай ОХУ-ын 30 гаруй мянган иргэнийг хамруулсан байна. Дээрх судалгаанд тэдний үл хөдлөх хөрөнгө болон бизнесийн эргэлтийн хөрөнгийг нь оруулаагүй гэнэ. Судалгаанд хамрагдсан саятнуудын нийт хөрөнгө 455 тэрбум ам долларт хүрч байжээ. Үүнээс 315 тэрбум ам.доллар нь хилийн чанадад хадгалагдаж байна.

Тэдний хөрөнгийг 2019 оны эцэст 16 хувиар өснө гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. ОХУ-ын төв банк 2018 онд ОХУ-аас гадагш урсах мөнгөний хэмжээг 66 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм. Өмнөх онд энэ тоо 55 тэрбум ам.доллар байсан.

 Эх сурвалж: tass.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж