Хятадын хүн амын тоо буурч байна

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Хятадын хүн амын тоо буурч байна

Хятадын хүн амын тоо буурч байна

2016 оноос хойш “нэг хүүхдийн бодлого” нь зөөлөрсөн ч Хятадын өдөр тутмын сонины өнөөдрийн /2018.11.01/ нийтлэлд, энэ жилд хүн амын тоо буурсныг, мөн ирэх хэдэн жилд ч бас тасралтгүй буурах хандлагатай байгааг онцолжээ.

Хятадын Жэньминий их сургуулийн хүн ам судлалын мэргэжилтэн Жай Жэн Yгийн хэлснээр, 2000 оноос хойших хүн амын өсөлтийн үзүүлэлтийг харвал 2016 онд буюу нэг хүүхдийн бодлогыг зөөлрүүлсэн жил хамгийн их өсөлттэй байсан бол өнгөрсөн жил өсөлт нь 3,5 хувьд хүрч огцом багассан байна. Энэ жилийн эцсийн дүнгээр ч бас өмнөх жилийнхээс илүү бууралттай гарах төлөвтэй байгаа юм.

Тухайлбал, Хятадын хамгийн их хүнтэй Жиансу мужид шинээр төрсөн хүүхдийн тоо 2018 оны эхний байдлаар 12,8 хувиар доошилсон үзүүлэлттэй гарчээ. Сичуан мужид ч бас хүн амын өсөлт өмнөх жилийнхтэй харьцуулахад маш их буурсан аж.

Хүн амын хөгшрөлтийн асуудал хурцаар тавигдсанаас үүдэлтэйгээр Хятад улс нь 2016 оноос нэг хүүхдийн бодлогыг хоёр болгон өөрчилсөн байдаг. Түүнчлэн Хятад улс энэ оны эцэс гэхэд “хоёр хүүхдийн бодлогыг” үгүй хийж, нэг гэр бүлд байх хүүхдийн тоог хязгаарлахгүй байх шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна.

Хятадад энэ жилийн байдлаар 240 сая хөгшин хүмүүс амьдарч байгаа бол 2035 он гэхэд энэ тоо 400 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Хүн амын хөгшрөлтийн асуудал нь эрүүл мэндийн үйлчилгээний болон тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг асар ихээр нэмэгдүүлж байгааг судалгаа, тооцоогоор нотолсон юм.

Эх сурвалж: Ройтерс агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж