Амны үнэрийг шалгагч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Амны үнэрийг шалгагч бүтээжээ

Breathometer компани амны эвгүй үнэр гарч байгаа үгүйг шалгадаг Mint гэх бүтээгдэхүүн гаргажээ.

Уг бүтээгдэхүүн нь жижигхэн хэмжээтэй, үзүүртээ үлээх зориулалт бүхий тусгай нүхтэй. Уг нүх рүү үлээхэд  хүхэрт устөрөгч, метантиол, устөрөгчийн хүхрийн давхар исэл зэрэг химийн элементүүд таны амны хөндийд байгаа үгүйг тодорхойлно.

Энэ нь туршилтын загвар ба 12 секундын дотор бүх үзүүлэлтийг гаргах хүчин чадалтай юм. Харин компанийн эцсийн бүтээгдэхүүн худалдаанд гарахдаа 10 хүрэхгүй секундэд тодорхойлох хүчин чадалтай байх гэнэ.

Mint төхөөрөмж Apple-ийн iOS үйлдлийн системд суурилсан Healthkit арр-тай холбогдон ажиллах бол Samsung Galaxy S4, S5, Nexus 5 болон Андроид Jellybean 4.3-аас дээш үйлдлийн системтэй бүх утсанд тохирч ажиллах гэнэ. Уг төхөөрөмжийг 2015 оны наймдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж