Хойд Солонгост бэлгийн хүчирхийллийг албан тушаалтнууд үйлддэг гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост бэлгийн хүчирхийллийг албан тушаалтнууд үйлддэг гэв

Хойд Солонгост бэлгийн хүчирхийллийг албан тушаалтнууд үйлддэг гэв

Хойд Солонгос улсад бэлгийн хүчирхийлэл нь нийгмийн амьдралын нэг хэсэг болсон байдаг тухай тайланд дурджээ. “Human Rights Watch” төрийн бус байгууллагаас дээрх тайланд үндэслэн эх орноосоо зугтсан Хойд Солонгосын 62 иргэнтэй уулзаж мэдээлэл авчээ. Тэд энэ талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд хүчирхийлэл үйлдэгчид нь ихэвчлэн өндөр албан тушаал бүхий эрэгтэйчүүд байдаг гэжээ.

 ” Тэнд эмэгтэйчүүдийг хүн гэхээсээ илүү бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл гэж үздэг” хэмээн эх орноосоо дүрвэсэн нэгэн эмэгтэй хэлсэн байна.

Фермд ажилладаг байсан өөр нэг эмэгтэйн хэлснээр урьдчилан хорих ангид байхад нь түүнийг байцааж байсан цагдаа удаа дараа хүчирхийлж, хүссэн бүхнээ хийлгэдэг байсан тухай ярьжээ. “Миний амьдрал тэр цагдаагийн гарт байдаг байсан. Түүний хүссэн бүхнийг хийхээс өөр арга надад байгаагүй” гэж ярьсан байна.

Хойд Солонгосын түр хорих анги болон шоронгуудад бэлгийн хүчирхийлэл, албадан үр хөндөлтийн асуудал энгийн үзэгдэл болсон байдаг байна.

Судалгаанд оролцсон хойд солонгосчуудаас зөвхөн нэг л хүн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тухайгаа цагдаад мэдэгдэх гэж оролдсон байна.

Хойд Солонгос дахь бэлгийн хүчирхийллийн тухай илтгэлийг өнгөрсөн гуравдугаар сард “Солонгосын ирээдүйн санаачилга” байгууллагаас гаргаж байсан. Үүнд ч бас төрийн албан тушаалтнууд бэлгийн хүчирхийлэл үйлддэг бусармаг үйлдэл газар авсан байдаг тухай бичиж байжээ.

Өдгөө дэлхий даяар бэлгийн хүчирхийллийг үгүй хийх зорилготой #MeToo буюу “Би ч бас” хөдөлгөөн идэвхтэй өрнөж, хүн бүр дуу хоолойгоо өргөж байгаа боловч эдийн засгийн шинэчлэл, улс орноо шинэчлэн хөгжүүлэх оролдлогоос нь үл хамааран Хойд Солонгосоос холуур өнгөрч байгаа тухай хүний эрхийн мэргэжилтнүүд хэллээ.

Харин НҮБ-д суух хойд Солонгосын төлөөлөгчийн зүгээс үүнд ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй аж.

 Эх сурвалж :BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж