Далайг цэвэрлэдэг “загас”

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Далайг цэвэрлэдэг “загас”

Далайг цэвэрлэдэг “загас”

Далай тэнгисийн бохирдол бол байгаль орчны тулгамдсан асуудлын нэг болсон ч технологийн хүчээр тэнгисийг цэвэрлэх боломжтой болжээ.

“Wasteshark” буюу хог хаягдал цэвэрлэдэг хөвөгч төхөөрөмж нь далайн хог хаягдлыг түүгээд зогсохгүй усыг цэвэршүүлж, шүүх үүрэг гүйцэтгэдэг байна. Одоогийн байдлаар “цэвэрлэгч загас” нь Дубай, Нидерланд болон Өмнөд Африкт ажиллаж байгаа юм. Нидерландын РанМарин хэмээх компаний бүтээсэн тус төхөөрөмжийн урд хэсэг нь халимын амтай адилхан учраас “цэвэрлэгч загас” гэгддэг.

 “Цэвэрлэгч загас” нь автомат тохируулгаар ажилладаг бөгөөд гар удирдлагатай загвар нь ч бас байдаг.  Хэмжээ нь 1,5 метрийн урт, нэг метрийн өргөнтэй боловч нэг дор 159,6 кг хог хаягдал цуглуулж, 16 цагийн турш ажиллах батарейны  нөөцтэй.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан илтгэлээс үзвэл, 2016 оны байдлаар далай тэнгист нийт 150 сая тонн хуванцрын хог хаягдал байгаа бөгөөд тэдгээрийн ¼ орчим нь далайн эрэгтэй ойр байгаа.

“Цэвэрлэгч загас” нь зөвхөн хог түүгээд зогсохгүй, усыг газрын тос, хүнцэл гэх мэт химийн хортой бодисоос цэвэрлэн, шүүх чадвартай юм.

Мөн замдаа тааралдсан зүйлсийг лазер технологийн тусламжтайгаар мэдэрдэг болохоор далайд хөвж явахдаа юм мөргөж, гэмтэнэ гэсэн ойлголт байхгүй аж. Тиймээс үүнийг заавал том далай тэнгист гэлтгүй хот суурин газрын жижиг нуур, голыг цэвэрлэхэд ч ашиглах боломжтой юм.

Үнэ өртгийн хувьд автомат удирдлагатай нь 23,000 ам.доллар, гар удирдлагатай нь 17,000 ам.доллараар зарагдаж байна.

Дубайд өдгөө хоёр ширхэг “цэвэрлэгч загас” ажиллаж, далайгаас түүсэн хогийг нь дахин боловсруулалтад оруулах маягаар ашиглаж байгаа юм.

Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар далай тэнгисийг хог хаягдлаас ангижруулахын тулд илүү том, хүчтэй төхөөрөмж хэрэгтэй аж. Ялангуяа АНЭУ нь далай тэнгисийн хог хаягдлын маш их асуудалтай байгаа.  Харин “цэвэрлэгч загас”-ыг бүтээсэн Ранмарин компанийн зүгээс илүү том төхөөрөмж бүтээх ажлынхаа явцыг эхлүүлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж