ОХУ-ын Называевск хотын нэгэн эмэгтэй дэлгүүр рүү юм авахаар ороод хүүхдээ төрүүлжээ. Эмэгтэй худалдагчийн дэргэд ирээд “төрөх нь” гэж хэлээд тусламж хүсчээ. Кассчин эмэгтэй нааш цааш холхиж түүнд тусламж дуудсан бол энэ үеэр дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэд болж буй үйл явдлыг тайван хүлээн авчээ. Удалгүй түргэн тусламж ирсэн ч эмэгтэй хэдийнэ эсэн мэнд амаржсан байсан аж. Хүүхэд 3,6 килограмм жинтэй бөгөөд Иван гэдэг нэр хайрлажээ. Хүүхэд түүний зургаа дахь хүүхэд нь юм байна.
Энэхүү хэрэг өнгөрөгч аравдугаар сарын 11-д болсон бөгөөд бичлэгийг өчигдрөөс эхлэн олон нийтэд хүргэжээ.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ