Нийслэлийн шилдэг хамтарсан баг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шилдэг хамтарсан баг тодорлоо

Нийслэлийн шилдэг хамтарсан баг тодорлоо

Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, улмаар хүүхэд, гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээг чанаржуулах, өргөжүүлэх зорилгоор жил бүр ур чадварын тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд 2018 онд тус ур чадварын тэмцээнийг 2018 оны 10-р сарын 31-ны өдөр 14:00 цагаас  МХО-нд зохион байгууллаа.

Ур чадварын тэмцээнд нийслэлийн 8 дүүргээс дүүргээ төлөөлж 1 нийт 8 хамтарсан баг оролцлоо. Дүүргээ төлөөлж Нийслэлд өрсөлдөх хамтарсан багийг дүүргийн ГБХЗХХ-үүд шалгаруулан ирүүлсэн ба шилдэг хамтарсан багийг шалгаруулахдаа хуулийн, нийгмийн ажлын талаарх онол, практикийн асуултууд, болон танин мэдэхүйн болон сэтгэн бодох асуултуудыг асууж өрсөлдсөн юм.

3 үетэй зохион байгуулагдсан ур чадварын тэмцээнд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан баг тэргүүлж, Багахангай дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан баг удаалан, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан баг 3 дугаар байрт шалгарсан юм.

Тэмцээний үеэр хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэн, мэргэжлийн ур чадвараараа бусдыг манлайлсан Нийслэлийн шилдэг нийгмийн ажилтанг тодруулсан бөгөөд энэ жилийн шилдэг нийгмийн ажилтнаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хөгжлийн нийгмийн ажилтан Э.Одонтунгалаг шалгарсан. Мөн хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үзүүлэхэд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг нь үнэлэн  шилдэг хэсгийн ахлагч 9 хүнийг шалгаруулж шагнаж урамшууллаа гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж