Трамп 15 мянган цэргээ Мексикийн хил рүү илгээхэд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Трамп 15 мянган цэргээ Мексикийн хил рүү илгээхэд бэлэн гэв

Трамп 15 мянган цэргээ Мексикийн хил рүү илгээхэд бэлэн гэв

АНУ-ыг чиглэж буй Төв Америкийн цагаачдын цувааг зогсоохын тулд 15 мянган цэргээ Мексикийн өмнөд хил рүү илгээнэ гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Түүний “довтлогоо”хэмээн тодорхойлоод байгаа цагаачдын их цувааг зогсоохын тулд 5200 цэргийг илгээнэ гэж Пентагон энэ долоо хоногийн эхээр мэдээлж байсан юм. Трамп цагаан ордонд болсон хэвлэлийн хурал дээр “Мексикийн хил орчмоор тодорхой тооны цэргүүдийг байрлуулсан байгаа ч шаардлагатай бол 15 мянга хүртэлх цэргээ илгээхэд бэлэн байна. Тэднийг манай улс руу орохыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж мэдээлжээ.

Цагаачдын цуваа одоогоор Мексикийн хилээс 1600 километрийн зайтай АНУ-ыг чиглэн урагшилсаар байгаа юм. Трампын ийнхүү цагаачдын асуудал дээр байр сууриа чангатгаж байгааг энэ сард болох завсрын сонгуулийн үр дүнд санаа зовж буйтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Харин Трамп үүнийг эрс эсэргүүцэж, цагаачдын асуудалд хатуу хандаж байгаа нь улс төрийн зорилгогүй гэж мэдэгдэж байгаа юм.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж