Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдох бөгөөд улмаар бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдэж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас нийтдээ 157.24 сая ЗТЭ буюу 217.33 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байна.
ОУВС-ийн хэвлэлийн мэдээг дараах линкээс харна уу.
Англи хэл дээр: Энд дарна уу
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ