Дурсамж хадгалагч архивын шидтэн

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Дурсамж хадгалагч архивын шидтэн

Билл Боннэр Үндэсний Газарзүйн Нийгэмлэгт 31 жил архивын мэргэжилтнээр ажиллахдаа олон зуун мянган гэрэл зургийг нүдээр үзжээ. Тэдгээрийг тоймлож барагцаалбал, бараг 8 саяд хүрнэ.

Түүнтэй уулзахын өмнө гэрэл зурагт оршин буй дурсамж дурдатгал бүхэн хэрэв үзэх л юм бол эргэн амилах увдистай гэдгийг мэддэг байлаа. Гэтэл тэр надад гэрэл зургийн өөр нэгэн талыг нээсэн юм. Тэр нь гэрэл зураг эгэл хийгээд этгээд дурсамж бүхнийг өөртөө тээдэг аж.

Вашингтон хот дахь ҮГН-ийн төв байрны цонхгүй, хүйтэн агуулахын өрөөнд архивч маань ганцаараа ажилладаг. Өдөр бүрийг энэ л янзаараа өнгөрөөдөг ч “гэрэл зураг доторх мянга мянган хүмүүс намайг ер уйдаахгүй шүү” хэмээн тэрээр хуучилсан юм.

Түүний хувьд, тэд бол өвөг дээдэс, өнө эртний анд нөхөд нь аж. Тиймдээ ч Билл гэрэл зураг бүрийг эгээ л энэ дэлхий дээрх энгүй үнэт эрдэнэс аятай эрхэмлэнэ.

Аль нэг зургийг барихын өмнө хиртэж бохирдуулахгүй гэсэндээ цагаан өнгөтэй даавуун бээлийнүүдийнхээ нэгийг гартаа углана.Тэгснээ бараг 5 жил огт хараагүй аль нэг зургийг гаргамагцаа гэрэл зургийг хэн, хаана, яагаад авсныг, мөн дотор нь юу өрнөж буйг түгдрэлгүйөгүүлнэ гээч.

Энэ мэт зураг бүрт хайр болгоомжтой хандах нь үнэхээр сэтгэл уярам. “Гэрэл зураг он цагийн уртад үгүй болж мартагдсан дурсамж дурдатгалыг өөртөө тээдэг” хэмээн өгүүлэх тэрээр “Дурсамж бүхэнд өнгөрсөн рүү өнгийх хүч чадал буй ч хүмүүс тэдгээрийг мартчихсан, мөн хараахан хараагүй буй” гэсэн юм.

Биллийн тухай бичлэг хийхээр анх архив руу буухад, тэрээр эрхлэгчийн даалгавраар Өмнөд Африкийн тухай хуучны зургуудыг хайгаад завгүй байлаа. Нааш татаж гаргаж ирсэн өмнө нь огт хэвлэгдэж байгаагүй зурагнуудын нэг нь миний сонирхлыг татав. Гэрэл зургийг тус улсад арьс өнгөөр ялгаварлах үзэл ид хүчтэй байсан үед Зул сарын баярааравчээ. Усан сангийн ирмэг дээр цөөнгүй цагаан эрс цаасан мөнгө шидлэн зогсоцгоохба доор нь хар арьст уурхайн ажилчид баяраар багахан мөнгөтэй харих гэсэндээ хоорондоо нударга зөрүүлцгээнэ. Үнэндээ энэ бол энгийн л нэг зураг авч арьс өнгөөр ялгаварлаж буй сэтгэл эмтрэм цаг үе руу намайг агшин зуур аваачсан юм. Тэнд шархатсан хэн нэгэн, өлсөж буй хүүхдүүд, авлигач цагдаа нар байсангүй. Харин доромжлол дүрэлзэнэ. Энэрэх сэтгэлгүй егөөдөл гэлтэй. Тулаан, хүч нөлөө, бардамнал, итгэл найдвар, зовлон гуниг, эрх ямба, үзэн ядалт. Гэрэл зураг надад арьс өнгөөр ялгаварлаж буйг харуулсан юм. Биллтэрхүү зураг, доторх хүмүүс, мөн гэрэл зурагчныг нь өдөр бүр дурсан санадаг аж. Мөн эдгээр агшин хормыг оюун санаанд нь өдгөө ч амьд мэт байлгаж чадсанд нь тэдгээр хүмүүст үргэлж хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэднээс суралцахыг хүссэн хэн бүхэнд гэрэл зургуудыг харуулдаг байна. 

Үндэсний Газарзүйн сэтгүүлийн хуучны гэрэл зургийн цуглуулга дахь 1900-аад оны эхэн үед хамаарах гараар өнгө оруулан будсан гэрэл зураг.

 

Архивын мэргэжилтэн Биллийн харж ханддаг, Үндэсний Газарзүйн сэтгүүлийн архив дахь хуучны өнгөт зургууд гэрэлт дэлгэц дээр дэлгэгджээ.

Эх сурвалж: nationalgeographic.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж