Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг энэ сард чухал тоглолтууд хүлээж байна.
Хөлбөмбөгийн багуудаас анх удаа олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөх эмэгтэйчүүдийн шигшээ баг Тажикстанд очоод байна. Манай бүсгүйчүүд Сингапур, Филиппин, Тайвань, Тажикстаны багуудтай өрсөлдөх юм. Тоглолт энэ сарын 4-8-ны хооронд Тажикстанд болно.
Мөн эрэгтэй шигшээ баг Филиппинд очоод байна. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх Монголын шигшээ баг БНАСАУ, Тайвань, Хонгконгийн багуудтай тоглоно. Эдгээр тоглолтууд энэ сарын 11-16-ны өдрүүдэд Филиппинд болно.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ