“Дараагийнх нь Су.Батболд шүү”

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

“Дараагийнх нь Су.Батболд шүү”

“Дараагийнх нь Су.Батболд шүү”

Энэ үгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр орой Удирдах зөвлөлийнхөө зарим гишүүнтэй уулзах үеэр хэлжээ. МАН-ын хувьд сүүлийн өдрүүдэд хөл хөдөлгөөн, хэл ам ихтэй байгаа бөгөөд Ерөнхий сайдын зүгээс ч багагүй бухимдалтай яваа гэх.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн /ЖДҮХС/ зээлийн хуудуутай зарцуулалт ил болсноор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Өөрөө ч огцрох өргөдлөө өгч байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрөөндөө Удирдах зөвлөлийн зарим гишүүнтэй уулзжээ. Уулзалтад  УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин,  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гарамжав, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ирсэн гэнэ.

Уулзалтын уур амьсгал таагүй, зарим нэг нь ЖДҮХС-гийн зээлийн баримтыг Ерөнхий сайд өөрөө гаргасан гэж хардаж байгаагаа хэлээд намаа ингэж харлуулах шалтгаан байсан юм уу гэжээ. У.Хүрэлсүх  хариуд нь зарчмаа барьж ажиллана, энэ намыг цэгцлэх ёстой, дараа дараагийнх нь хүмүүст хариуцлага тооцно. Хотын дарга Су.Батболд хариуцлага тооцох дараагийн хүн шүү” гэх утгатай зүйл ярьсан гэх. Харин ЖДҮХС-гаас зээл авсан баримт нь ил болсон гишүүдтэй хариуцлага тооцох асуудал хөндөөгүй сурагтай.

Ерөнхий сайдын байр сууриас харахад МАН-ын удирдлагууд тун удахгүй Удирдах зөвлөлдөө хотын даргыг огцруулах асуудлыг оруулж ирэх бололтой.

Д.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж