-ОХУ-ын Мария Шарапова, Екатерина Макарова нар хагас шигшээд шалгарлаа.-
Талбайн теннисний энэ оны анхны "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо ес дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалын хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорлоо. Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй ОХУ-ын Мария Шарапова Канадын залуу теннисчин Эжени Бучарыг 6:3, 6:2-оор хожиж, шигшээд өрсөлдөх эрхийн төлөө шалгарлаа. Энэхүү тоглолт нэг цаг 18 минут үргэлжилжээ.
Мөн ОХУ-ын Екатерина Макарова тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн Румыний Симона Халепийг 6:3, 6:0-оор хожиж, хагас шигшээд шалгарлаа. Ийнхүү 2008 оны аварга Мария Шарапова, тус тэмцээний оргил амжилтаа үзүүлээд байгаа Макарова нар шигшээд өрсөлдөх эрхийн төлөө маргааш өрсөлдөнө.
Тус тэмцээний таван удаагийн аварга, дэлхийн манлай теннисчин Серена Уильямс, 2014 оны дэд аварга Словакийн Доминика Цибулкова.
2003 оны дэд аварга Винус Уильямс.
Харин нөгөө хэсэгт АНУ-ын гурав, Словакийн нэг теннисчин шалгараад байна. Тэр дундаа АНУ-ын эгч дүү Уильямсууд шалгарсан юм. Дэлхийн манлай теннисчин Серена Уильямс Словакийн Цибулковатай, Винус нутгийн теннисчин Мэдисон Кистай тоглох юм.
Ч.БОЛОР