Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үндсэн бүлгийн уулзалтанд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үндсэн бүлгийн уулзалтанд оролцож байна

Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үндсэн бүлгийн уулзалтанд оролцож байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 02-ны хооронд Беларусь Улсын Минск хотноо зохиогдож буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн 12 дахь удаагийн уулзалтанд оролцож байна.

ХБНГУ-ын Мюнхен хотод 1963 оноос жил бүр зохион байгуулагдаж буй тус бага хурал нь олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг гол механизмуудын нэг юм. Тус бага хурлын зэрэгцээ 2009 оноос жил бүр тодорхой бүс нутгийг хамарсан асуудлаар Үндсэн бүлгийн уулзалтыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн уулзалтанд гадаад улсын 100 гаруй төлөөлөгчид оролцож, өрнө дорнын орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд хэд хэдэн сэдвээр хэлэлцүүлэг явуулж, харилцан санал солилцож байна.

Уулзалтын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Үндэстэн дамнасан аюулгүй байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт болон “Өрнө дорнын харилцаа” сэдэвт хэлэлцүүлэгт тус тус оролцож, байр сууриа илэрхийлэв.

Үндсэн бүлгийн уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын бага хурлын дарга, Элчин сайд В.Ишингэртэй уулзаж, бага хурлын ач холбогдлын талаар ярилцахын зэрэгцээ цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсын Сенатор, Гадаад бодлого, олон улсын худалдааны асуудал хариуцсан Байнгын хорооны тэргүүн, хатагтай Р.Андрэйчуктай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж