“Miss Universe” бол миний оролцож буй хамгийн сүүлийн тэмцээн | News.MN

“Miss Universe” бол миний оролцож буй хамгийн сүүлийн тэмцээн

“Miss Universe” бол миний оролцож буй хамгийн сүүлийн тэмцээн

“Miss Universe” бол миний оролцож буй хамгийн сүүлийн тэмцээн

 “Miss Universe” тэмцээн нь 66 жилийн түүхтэй, хамгийн өндөр шагналын сантай, 1.5 тэрбум үзэгч бүхий чансаагаараа тэргүүлэгч гоо бүсгүйн тэмцээн билээ. Улс эх орноо төлөөлсөн 90 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд гоо сайхан, мэдлэг боловсролоо уралдуулан өрсөлдөж, ертөнцийн миссээ тодруулдаг юм.

Өнгөрсөн 66 жилийн хугацаанд тус тэмцээнд Монгол Улс оролцсон түүх үгүй.  Тэгвэл 67 жилийн дараа түүхэнд шинэ хуудас нэмэн, Монгол охидын мөрөөдөл биелж, дэлхийн тайзнаа гоо сайхнаа гайхуулан алхах цаг иржээ. Энэ жилийн тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Д.Долгион оролцохоор болсон бөгөөд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө эх орноо төлөөлөн тус тэмцээнд оролцохоор болсонд тань баяр хүргэе. Тэмцээний бэлтгэлдээ орсон уу?

-Дэлхийн нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаас анх удаагаа оролцох болсондоо маш их баяртай байна. “Miss Universe Mongolia” тэмцээн өнгөрөгч аравдугаар сард болж өндөрлөсөн. Тус тэмцээнд үзэсгэлэн гоо охидтой өрсөлдөж, үндэсний ялагчаар тодорсон. Манай тэмцээнийг олон орны загварын сайт, цахим хуудсууд онцолсон байсан. Тэгэхээр манай улс анхны жилдээ оролцож байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм болов уу.

– Тэмцээний онцлог давуу тал юу вэ? Бусад тэмцээнээс ялгарах зүйлийн тухайд?

-Миссийн тэмцээн болгон өөрийн гэсэн онцлогтой. Дэлхийд таван томоохон тэмцээн байдаг. Түүний нэг нь хамгийн ардчилсан тэмцээн гэгдэх “Miss Universe” юм. Энэхүү тэмцээнд эрүүл чийрэг, хүчирхэг гоо бүсгүйг шалгаруулах зорилготой. Миний хувьд бэлтгэлээ хийх нэг сарын хугацаа байна. Энэ хугацаанд хийх зүйлсээ хуваарийн дагуу төлөвлөчихсөн байгаа.

-Миссийн томоохон тэмцээн бүр хүмүүнлэгийн төсөлтэй байдаг шүү дээ. Энэ тэмцээнд ямар төслөөр оролцох вэ?

-Би эх орондоо зохиогдсон тэмцээнд оролцож байхдаа төслөө эхлүүлсэн. Тухайлбал, хүүхдийг болзошгүй авто ослоос урьдчилан сэргийлэх зорилготой аян өрнүүлсэн. Нэг ч гэсэн хүүхдийн амь нас эх дэлхийд минь хэрэгтэй. Нэг ч гэсэн монгол хүүхдийн амь нас эх оронд минь хэрэгтэй гэсэн санааг хэрэгжүүлэхээр зорьж байна. Эх орондоо болсон тэмцээнд нэг сарын хугацаанд 400 хүүхдэд хүрч ажилласан. Цаашдаа нийслэл хотын хэмжээнд 185 мянган сурагчдад, сургалт орж аян өрнүүлэх зорилготой байгаа.

-Энэхүү тэмцээнээс та ямар амжилт хүлээж байна вэ?

-Бид нар энэ сарын сүүлээр АНУ-г зорих байх. Нэг сарын хугацаанд тэмцээн маань үргэлжилж, 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өглөө орон нутгийн цагаар 07.00 цагаас финалын тэмцээн эхэлнэ. Монголын цагаар Даваа гаригийн өглөө нь таарч байгаа юм билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас анх удаа оролцож буй учраас бүхий л талаараа өөрийгөө дайчилж, эх орныхоо нэрийг өндөрт гаргах зорилготойгоор бэлтгэлээ хийж байна.

-Нийт хэчнээн орны мисс оролцож байгаа вэ? Трансжендер мисс оролцож болдог гэл үү?

-Тийм шүү. Энэ жил 92 орны гоо бүсгүй оролцож шинээр Монгол, Армен, Киргизстан гэсэн улсууд шинээр нэмэгдсэн. Энэ удаад трансжендер Б.Солонго Монгол Улсын тэмцээнд орж ирсэн. Дэлхий дээр цор ганц байдаг ардчилсан тэмцээн бөгөөд дүрмийн дагуу харшлах зүйл байхгүй. Би хувь хүний үүднээс Б.Солонгоог маш их дэмждэг. Нэг сарын хугацаанд өрсөлдөхөд тэвчээр хатуужил, зоригтой, зорилготой, хувийн зохион байгуулалт сайтай оролцогч байсан. Бид нар сайхан найзууд болсондоо баяртай байна. Тэмцээний гол шалгуур нь худлаа дүр бүтээхгүйгээр байгалиасаа эмэгтэй хүний дотоод гоо сайхныг бүрдүүлсэн эсэх боловсролын түвшин, хувийн үзэл баримтлалыг шүүх юм билээ. Миний хувьд дэлхийн нэр хүндтэй тэмцээнд оролцоно гэдэг нэгдүгээрт нэр хүндийн хэрэг. Манай улс хамгийн анх удаа оролцож буй гэдэг утгаараа салбарынхаа түүхэн үйл явдлыг бичилцэж байгаа юм. Дашрамд бүх хамт Miss Universe Mongolia -ийн хамт олондоо, оролцсон охиддоо баярлалаа.

-Мисс, Модель хоёрын ялгаа нь юундаа байна вэ?

-Мисс бол сайн үйлсийн илч, төлөөлөгч бөгөөд хүн болгон хүндэлдэг гоо бүсгүй гэсэн үг. Модель гэдэг нь дизайнерын ажлыг амилуулдаг гэж бодож байна. Цаашдаа Монгол Улсын хэмжээнд энэ салбар хөгжих тусам цар хүрээ нь нэмэгдэх байх.

-Олон улсын тавцанд алхана гэдэг нэр хүндийн хэрэг байх?

-Тэмцээнд оролцоход Д.Долгион гэсэн нэр ерөөсөө явдаггүй. Мисс Монголиа нэрээр явдаг. Эх орныхоо нэрийг алхам тутамдаа дээш нь өргөх юмсан гэсэн омогшил төрдөг. Ялангуяа үндэснийхээ хувцсаа өмсөөд тайзан дээр зогсох мөчид хамгийн их сэтгэл хөдөлдөг.

-Ингэхэд та загварын салбартай хэрхэн холбогдсон юм бол?

-Одоогоос 12 жилийн өмнө Эра төвийн загварын дугуйланд орсон байдаг. Тэрнээс өмнө арван жилдээ загварын шоу уралдаанд ордог байсан. Түүнээс хойш маш олон загварын уралдаан, олон улсын загварын шоу арга хэмжээнд оролцсоор ирсэн. Энэ удаагийн тэмцээнд миний туулж өнгөрүүлсэн туршлага маань давуу тал болох юм болов уу.

-Цаашдаа юу хийх талаар зорилгоосоо хуваалцаж болох уу?

-Загварын салбарт би маш их хайртай. Тэгэхээр салбартаа өөрийнхөө хувь нэмрийг оруулж, ажил, мэргэжил, гэр бүл гээд олон дэвшилтийг хийх болно. Би байгал экологийн мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллах бодолтой байна.

-Нууц биш бол жингээ хэрхэн барьдаг вэ? Мисс байх нь тухайн хүнээс хичээл зүтгэл, бүхий л зүйлсийг шаарддаг байх гэсэн бодол төрлөө?

-Миний хувьд фитнесс, усан сэлэлтээр хичээллэдэг. Тэмцээний байнгын бэлтгэлтэй байгаа учраас жингээ барих шаардлагатай болж байна. Тэмцээнд оролцоход дэмжигч нарын оролцоо чухал байдаг. Бидэнтэй нэг сарын хугацаанд хамт байгаад намайг дэмжээсэй гэж хүсч байна.

-Тэмцээний ялагчийг ямар шагнал хүлээж байна вэ?

-Охидын хүсэн хүлээдэг цол хэргэм гэж хэлж болно. Мисс Монголиа гэж хэлэхийн бол дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх стандарттай байдаг. Тэмцээний ялагч нь нэг жилийн хугацаатайгаар “Miss Universe”-тэй IMG агентлагтай хамтарч ажилладаг. Тиймээс 67 жилийн түүхэнд байгаагүй өнгө төрхийг хамтдаа бүтээцгээе.

-Гэр бүл зохиох тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Болох ёстой зүйл болох ёстой цагтаа болно гэж боддог. Тэгэхээр хараахан цаг нь ирээгүй байгаа юм болов уу.

-Цаашдаа олон улсын ямар тэмцээнд оролцох вэ? Төлөвлөсөн зүйл бий юу?

-Энэ тэмцээн бол томоохон тэмцээний нэг юм. Үүнээс цааш миссийн тэмцээн гэж байхгүй. Миний хувьд оролцож буй хамгийн сүүлийн тэмцээн энэ юм.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-02 66.181.186.34

ulger avmaar daruuhan turhtei ohin baina lee dee.saihan ch ohin

Avatar

Зочин 2018-11-02 64.119.25.192

Энэ чинь харин V хэлбэрийн нүүртэй зөв төрхтэй бүсгүй байна, амжилттай оролцох байхаа. Өмнөх Содтуяа, Бадамцэцэг гэх мэт бөөрөнхий нүүртэй бүсгүйчүүдээс хамаагүй илүү юм байна. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-11-02 49.0.218.135

мэс

Avatar

зочин 2018-11-02 66.181.164.175

Амжилт хүсье. Атаархуу хүмүүс шүлсээ үсчүүлээд хүнийг элдвээр хэлж байдаг. Тэднийг бүү тоо. Угаасаа хүн тоохооргүй дорд юмнууд тийм зантай байдаг. Тэдэнд өөр чадах юм юу ч байдаггүй, тэднийг хэн ч тоодоггүй, хэнд ч хэрэггүй

Avatar

Зочин 2018-11-02 66.181.183.114

Hahaha za yuund ni ataargah vecdee! Uls orni ner gutaah ni geed l umnuus ni ichsen uls l bn

Avatar

Зочин 2018-11-02 202.21.106.131

Таагаад л бурж өгөх юм аа. Хүн муулахаа болиод оноогдсон ажлаа хий.

Avatar

sukhee 2018-11-02 66.181.176.131

hugshin hytadiin b*** huhdig bol estoi baba ydaj bhad nuguuh ni nuguu ajilda eniig jargaahgui bgada kkk

Avatar

Zochin 2018-11-02 66.181.176.183

Amjilt husie

Avatar

Зочин-Х 2018-11-02 49.0.218.137

Юутай ч баяр хvргэе. Амжилттай оролцоорой. Энэ Анхбаяр гэдэг орк залуу яагаад миссын тэмцээний шvvгчийн бvрэлдэхvvнд орчихвоо. Дэлхий нийтийн чиг хандлагыг мэдэхгvй байж… Эмэгтэй нvvр царайны гоо vзэсгэлэн гэдэг нь V хэлбэрийн царайтай байх естой. Баярцэцэг, Долгион нарийн бондгор том хацартай охидуудыг л шалгаруулдаг ?! Царайны терхеерее явахгуйл болов уу.

Avatar

hah 2018-11-02 202.9.42.74

if you could change one thing… haha

Avatar

gfgfgfgfgf 2018-11-02 212.201.77.67

estoi l jinhene hel ustai, bolovsroltoi busguichuud iim missiin temtsen hesch yavdaggu baihoo. tiim ohiduud bol missin temtseente temtseengu ajil amidraldaa amjilttai yavdag yum chn…\ned nar bol bas arai l baisan, zugeer tsainii gants tseejilsen oguulberte, busad n bol bur tag. usan tolgoinuud…

Avatar

Ah 2018-11-02 24.46.102.95

Jinhene heltei,bolovsroltoi,goo hunq iim ym sonirhdogguig uchir b.dag\nDeed taliin zurag huuramch haragdlaa,baigaliaraa b.h ni deer,amjilt

Avatar

Базар 2018-11-02 49.98.163.91

Ангилаар л асуулт асуух байхдаа\nӨмнөөс б**с улайгаад хэцүүдэх байхдаа

Avatar

Baljidmaagiin fan 2018-11-02 203.254.109.222

Bi bur gaihaad baidag yum. Ooriigoo olchixson hel ustai emegtei ene temtseend olddoggui yum baihdaa? Temtseeniig ni uzsen. Angli helnii chadawhi mash muu bnlee shuu. Bayartsetseg shig miss dahij toroosei. Herwee chi ooriinhoo yamar negen zuiliig oorchloh bolomj oldwol yugaa oorchilmoor bn? gj asuuhad Nothing. /yug ch oorchilmoorgui bn/ gehees oor ug orj irku holduu huuhen.

Avatar

Балжидмаа бодит үнэн 2018-11-02 103.9.90.131

Балжидмаа чинь хар багаасаа биеэ үнэлээд одоо бүүр уулзах хүн нь дуусаад 2,000,000 НЭГ УДАА УНТДАГ ЮМ ГЭНЭЛЭЭ.

Avatar

ndfgbhdfgb 2018-11-02 202.21.122.58

hehe saihan uvur mongoliin 60 nastai ahiin b**s sht

Avatar

zochin 2018-11-02 43.228.129.68

burhan min gej ta nar bichleg uzsen l geed baih yum busad ohid n bur angliar yaj yarij baisan gej bodnoo busdiig n uzeed oi gutsan l da… hamgiin gaigui hariulsan n ene shuu de hahahaha miss model nertei hooson tolgoitnuud…

Avatar

Elch 2018-11-02 202.131.246.158

Elch

Avatar

Уншигч 2018-11-02 202.180.218.37

Нэг жүжигчин эмэгтэйтэй их адилхан харагдаад, тэрийг ороод байгаа юм уу гэж харсан биш байсан. Амжилт

Avatar

Зочин 2018-11-02 27.123.214.2

Hel usaa saijruulchaad ter temtseen en ter yariachee. Ichij uhmeer heden ug beldej tseejilcheed unshaad bn lee. Olon ulsad Mongoliinhoo neriig bodohod yaanaa?

Avatar

Зочин 2018-11-02 202.131.227.42

Bichlegiig ni uzlee yag unendee nul aldaatai, accenttai, helgui ni oilgomjtoi yum bn hoorhii. Chaavasdaa, oligtoihon ohin oldoogui yum bhda

Avatar

huurhii 2018-11-02 139.5.218.16

dandaa hyatad yawdag bolhoor n humuus muulaad baisan bi hyatadad surdag bolhoor taaraldaj baisan. toglolt zohion baiguulaad l yawj baisan huurhii hel am hiideggui daruuhan bolhoro humus duraaraa muuldag yum bilee negnee hairlaj bainaar yum zunduu saihan zaluuhan ohid busguichuudee uursduu aldaad daraa n haramsaad l suudag Mongolchuud

Avatar

bjhkkbvj 2018-11-02 202.21.122.58

haha sh** sh** murun gedeg uvur mongoliin nuuts amrag

Avatar

Төрөн хятад өвгөн 2018-11-02 103.9.90.131

Тоглолт зохион байгуулж байгаа нь зүгээр хаалт лдаа. Мөрөн гөөрөө хэдэн ажил олуулаад тэгэхгүй бол хэл аманд орох гээд өөр арга байхгүй ээ. Гэхдээ ганцхан мөрөн ч биш өчнөөн юм байгаа. Өөрийнхөө ардаас адилхан хэдэн охин бэлдээд зараад BIG MUM хийж байгаа шүү дээ

Avatar

ганаа 2018-11-02 202.72.244.219

АМжилт хүсье. Анхны оролцоонд зоригтой оролцоорой.

Avatar

Dandar 2018-11-02 202.131.225.150

Hugshin hujaagiin dor hevtdeg bolohoos busdaaraa saihan amitan shuu

Avatar

зочин 2018-11-02 103.9.90.131

хүүе энэ охин байнга хятадад явж байдагшдээ ширээний хүүхэн л юм байналээ

Avatar

Guest 2018-11-02 103.9.90.131

KHYATAD BAYAN 60 NILEEN GARSAN OVGONTEIGEE YAVAKH BAIKHDAA THAILAND RUU

Avatar

амжилт 2018-11-02 202.70.34.70

мянгаа ахын авгай болоорой

Avatar

Zochin 2018-11-02 64.119.21.128

Englisheer yarij bga n gj yostoi uruvdmuur.. Tseejilchihsn yum shig! Tgd ch ali ertnii Dolgion biz de?! Hiimel davhraatai chbyumu haashaa yum be, davhraa hesegiig n uhaad avchihsn yum shig… Muulaagui shu, zugeer l bodoloo helsn yum. Iim humuus huviin ambition huuj yavhr uls orniihoo ner turiig bodoid zugeer l temtseen uraldaand ormoorgui bga yum daa.. Gadaad helgui, deerees n ungu n gundsan hugshin huuhen l yalt chbugui haragdaj bn!!

Avatar

Зочин 2018-11-02 103.9.90.131

харин тийн ганцааранд нь асуултыг нь бэлдүүлциймуу хаашаа юм цээжилцэн хэдэн өгүүлбэр хэлээд байсан

Avatar

Зочин 2018-11-02 202.131.227.42

Oligtoi helj chadahgui bnleeshde. Ochood sharaa l bolnoshde. Mongol gej duuduulah yumand iimerhuu garuudiig yavuulah hereg bdg l ym bhda!

Avatar

deegii 2018-11-02 202.131.227.42

Hol yavahgui l bolow uu. 80n chavgants uraldahad 1 ni turuuldgiin ulger l bolloo. Hel us, bolovsrol medleg nimgen l huuhen haragdana lee

Avatar

зочин 2018-11-02 66.181.166.196

миссүүд бас тамирчид шиг зодог тайлдаг юм байна л даа

Avatar

кенп 2018-11-02 66.181.182.223

ЦАС ЦЭВЭРЛУУЛНЭЭ ЧАМААР

Avatar

zochin 2018-11-02 43.228.131.45

Сайхан охин, сайн ярилцлага өгсөн бна. Ийм охид улам бүр олон болох хэрэгтэй. Амжилт

Avatar

zochin 2018-11-02 43.228.131.45

Мундаг охин, сайн ярилцлага өгсөн бна. Амжилт

Avatar

Зочин 2018-11-02 49.0.147.146

angli helee saijruulaarai

Avatar

Зочин 2018-11-02 43.228.129.229

Мундаг охин, сайн ярилцлага өгсөн бна. Амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж