Өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ ДҮРМҮҮД | News.MN

Өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ ДҮРМҮҮД

Өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ ДҮРМҮҮД

Өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ ДҮРМҮҮД

УИХ, Засгийн газраас баталсан хууль, тогтоолтой холбоотойгоор өнөөдрөөс /2018.11.1/ улсын хэмжээнд мөрдөж эхэлж байгаа шинэ дүрмийг танилцуулъя.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭЧИЛСЭН ДҮРЭМ

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 1925 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш 11 удаа шинэчилж, таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ хамгийн сүүлд 2004 онд шинэчлэн баталснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч өөрчлөлт оруулаагүй. Жил ирэх бүр автотээврийн хэрэгсэл, осол аваар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэх шаардлага тулгарсан. Тиймээс Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталж, арваннэгдүгээр сараас эхлэн албан ёсоор мөрдөхөөр болсон юм. Шинэчилсэн дүрэм нь 27 бүлэг 224 зүйл заалт, дөрвөн хавсралттай. Эдгээрээс чухал заалтыг зургаар хүргэе.

ГАДААД ПАСПОРТЫГ 10 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ОЛГОНО

Засгийн газрын тогтоолоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Түүнчлэн гадаад паспортыг нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон "Дүнжингарав", "Драгон", "Мишээл", Долоон буудлын "Оргил" худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзалгүй захиалж, захиалсан газраасаа паспортаа авах боломжтой болсон.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Иргэний бүртгэлийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр гадаад паспортыг 10 жилийн хугацаатай авах боломж бүрдлээ. Тус хуулийн 17.3-т зааснаар дипломат, албан гадаад паспортын хүчинтэй хугацаа таван жил, энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 10 жил байна. Харин 16-аас доош насны хүүхдийн энгийн гадаад паспортыг таван жилээр олгоно.

Гадаад паспорт захиалахдаа үүнийг мөрдөнө үү

Иргэний цахим үнэмлэх
Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй гурван хувь цээж зураг
Гадаад паспорт тань захиалсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор гарна. Төлбөр нь 32500 төгрөг бөгөөд хэрэв яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмж төлснөөр ажлын гурав хоногт гаргуулах боломжтой.
Түүнчлэн гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа бүрдүүлэх шаардлагатай юм.

 Хүүхдэд гадаад паспорт авахдаа дараах зүйлсийг бэлтгээрэй

  • Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
  • Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
  • Таваас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
  • Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй гурван хувь цээж зураг
  • Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх
  • Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорттай адил

 

ЭМНЭЛГЭЭС ХҮҮХДЭД РЕГИСТР ОЛГОЖ, БҮРТГЭНЭ

Улсын бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх үүднээс өнгөрсөн сараас эхлэн хүүхэд нийслэлийн эмнэлэгт мэндэлсэн даруйд регистрийн дугаар олгож, төрсөн болон нас барсныг тухайн эрүүл мэндийн байгууллага бүртгэхээр болсон. Ингэснээр уг бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд автоматаар хадгалагдаж байсан юм. Харин өнөөдрөөс эхлэн уг шинэчлэлийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ.

ГЭРЭЭСЭЭ ӨӨРТ ХЭРЭГТЭЙ ЛАВЛАГААГ АВЧ БОЛНО

Түүнчлэн, арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн burtgel.mn сайтаас цахим үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг өөрт хэрэгтэй лавлагааг гэрээсээ, байгаа газраасаа авах боломж бүрдэж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛЖ ЭХЭЛЛЭЭ

Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын өрхийн хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журам өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Журамд зааснаар дараах хөнгөлөлт эдлэх юм. ҮҮНД:

Улаанбаатар хотын нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар хөнгөлөх;

Аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх;

Дээрх хөнгөлөлт нь хүйтний улиралд буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гэр хорооллын хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлнэ.

Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөхдөө цахилгаан түгээх шугам сүлжээний техникийн боломжтой уялдуулан дараах зохицуулалтыг хийнэ.

ҮҮНД,

220 В-ын буюу 1 фазын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг хангах цахилгааны дээд чадал 2.5 кВт байгаа учраас гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх цахилгаан хэрэглээний дээд хязгаарыг нэг сард 700 кВт.ц-аар тооцох бөгөөд 700 кВт.ц-аас илүү гарсан орой, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувиар хөнгөлөх;

380 В-ын буюу 3 фазын сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх цахилгааны дээд хязгаарыг нэг сард 1500 кВт.ц-аар тооцох. 1500 кВт.ц-аас илүү гарсан орой, шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэжээ.

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд орой, шөнийн тарифын хөнгөлөлтөд Улаанбаатар хотын 120000 орчим айл өрх, аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын 15000 орчим айл өрх, нийтдээ улсын хэмжээнд 135000 орчим айл өрх хамрагдах урьдчилсан тооцоо гарсан байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2018-11-01 202.70.33.164

Щ хэрхэн англи дээр хөрвүүлэх вэ

Avatar

Зочин 2018-11-01 108.28.120.36

Registriin dugaar deer Щ useg hereglehgui baival yaasan yum? Angli deer buulgahaar zambaraagui urt yum bolood baih yum

Avatar

Зочин 2018-11-01 66.181.183.173

harin tiin ter balarsan щ usgiig hasah heregteishd yamarch hereglee baihgui ohh щet!

Avatar

Бат 2018-11-01 66.181.184.251

гадаад паспорт 10 жилийн хугацаатай олгохдоо гол нь биш, паспортын хуудас аа 32 биш ядаж 48 болгооч, дандаа дутуу юм хийхээ болиоч!!

Avatar

Зочин 2018-11-01 202.131.228.20

48 bolson.

Avatar

Зочин 2018-11-01 202.72.245.207

ЗАМЫН Х.ДҮРМЭНД ШИНЭ ЮМ ХИЙГЭЭГҮЙ БҮГД Л ХУУЧИН БСАН Ш ДЭЭ ОДОО ЗҮГЭЭР ДҮРМЭЭ МӨРДДӨГ МӨРДҮҮЛДЭГ БОЛЬЁО ГЭЭД БАЙГАА ЮМ БИЗДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж