"Ерөнхийлөгчийн санал УИХ тарах үндэслэл болохгүй" | News.MN

"Ерөнхийлөгчийн санал УИХ тарах үндэслэл болохгүй"

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгчийн санал УИХ тарах үндэслэл болохгүй"

"Ерөнхийлөгчийн санал УИХ тарах үндэслэл болохгүй"

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ өөрөө тарах саналыг ирүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах талаар санал өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэх вэ?  

-Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Ерөнхийлөгч үзвэл УИХ-ыг тараах талаар УИХ-ын даргатай зөвшилцөн санал гаргахаар заасан байдаг. Мөн УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал нэгдэж УИХ бүрэн эрхээ  хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлэх заалттай. Иймээс хуулийн дагуу эхлээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр Их хурлыг тараах асуудлаар зөвшилцөж санал нэгдэх ёстой, үүний дараа Ерөнхийлөгч тогтоолын төслөө УИХ-д өргөн мэдүүлснээр их хурал түүнийг нь хэлэлцэж, нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батлах учиртай. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч тогтоолын төсөл өргөн мэдүүлээгүй, УИХ-ын даргатай зөвшилцөөгүй, Зөвшилцөх тухай санал хүргүүлсэн гэж ойлгож байна. Хуулийн дагуу тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн нөхцөлд ажлын долоон өдрийн дотор Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж, хэлэлцэж эхэлснээсээ хойш ажлын долоон өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах саналын талаар та хувь гишүүний хувьд ямар байр суурь ямар байгаа вэ? 

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд зааснаар УИХ-ыг тараах саналаа УИХ-ын даргатай зөвшилцөх эрхтэй. Ямар үндэслэлээр энэ саналыг гаргах нь мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ Үндсэн хуульд “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл” Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналаа гаргахаар заасан. Үндсэн хуульд хууль батлах, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, улсын төсөв батлах, улсын хил тогтоох гэх зэрэг УИХ-ын 18 онцгой бүрэн эрхийг заасан байдаг. Ерөнхийлөгчийн саналд энэ бүрэн эрхүүдээс яг алийг нь хэрэгжүүлж чадахгүй байгаагаас Их хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн талаарх үндэслэл албан бичгээс нь харагдахгүй байна лээ. Ер нь бол “Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”  гэж Үндсэн хуулиар заасан. Иймд Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төрийн институциудын хооронд, улс төрийн намуудын хооронд, магадгүй нийгмийн бүлэг, хэсгийн хооронд хямрал, үл ойлголцол, зөрчил үүсвэл тэдгээрийг хуулийн хүрээнд  шийдэхэд нь зохицуулагч нь болж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ бол Ерөнхийлөгчийн эрх нь биш үүрэг. Ерөнхийлөгчийн саналд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зарцуулалт болон 2019 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлд “гишүүний” гэх мөнгө орсон талаар дурдсан байна лээ. Жижиг, дундын үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал байгаа бол УИХ-ыг тараах аргаар биш, хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар нь шалгуулж, шийдвэрлүүлэх, УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал байгаа бол Ёс зүйн дэд хороо, шаардлагатай бусад байгууллагад нь хандах нь зүйтэй байх. Харин 2019 оны улсын төсвийн тухай хуультай холбоотой асуудал байгаа бол УИХ одоо уг асуудлыг ид хэлэлцэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн тааллаараа нэгдсэн хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлэх эрхтэй, түүнчлэн хууль батлагдсаны дараа хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг шүү дээ. Тиймээс эхлээд бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуулийн механизмаа ашиглах хэрэгтэй гэж үзэж байна.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд “гишүүний мөнгө” гэх найман тэрбум төгрөг туссан талаар яригдаж байна. Үнэхээр ийм мөнгө байгаа юм уу?

-“Гишүүний мөнгө” гэх төсвийн зардал улсын төсвийн тухай хуульд байхгүй. Харин төсвийн төслийг боловсруулах болон төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүд боловсрол, эрүүл мэндийн талаарх төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй байлгахад шаардлагатай барилга, байгууламжийн талаар саналаа холбогдох яамд болон Байнгын хорооны хуралдаан, ажлын хэсэгт  гаргадаг. Эдгээрээс дэмжигдсэн саналуудыг ингэж нэрлэж байх шиг байна. УИХ-ын гишүүн тойргийнхоо асуудал, зовлон, жаргалыг аль нэг яамны мэргэжилтнээс илүү мэддэгийн хувьд аль суманд дотуур байр, эмнэлэг,  шаардлагатай, аль суманд Тамгын газрын байр хэрэгцээтэй байгаа, аль сумын сургууль баригдаад 70 жил болж, одоо ашиглагдах боломжгүй болсныг хэлэх, уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардах, уг асуудлаар санал гаргах үүрэгтэй гэж боддог. Түүнчлэн ийм байдлаар гишүүний гаргасан саналаар улсын төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээг УИХ-ын гишүүн хэрэгжүүлдэггүй, хуулийн дагуу улсын төсөвт тусдаг бусад бүх төсөл, арга хэмжээний нэгэн адилаар яамд эсхүл орон нутаг нь тендер зарлан өөрсдөө хэрэгжүүлдэг гэдгийг хэлэх нь зүйтэй байхаа.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын зарим гишүүний хамаарал бүхий хүмүүс зээл авсан, эхнээсээ салбарын сайдад нь хариуцлага тооцож байх шиг байна? 

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хуульд заасан шаардлагыг хангасан хэн боловч зээл авах, зээл авах хүсэлт гаргах эрхтэй. Одоо яригдаж байгаа тухайн тохиолдлуудад зээл хэрхэн, яаж олгогдсоныг нь би мэдэхгүй байна. Уг асуудлаар Нийслэлийн прокурорын газраас хэрэг нээж, шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн талаар мэдээлсэн байна лээ. Үүний дагуу л шалгаж, тогтоох байх. Ер нь бол, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн хөрөнгийг Улаанбаатарт төвлөрүүлэх биш, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалынхаа хүрээнд хөдөө, орон нутагт түлхүү хүргэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь орон нутгийн хөгжлийг дэмжихээс гадна, төвлөрлийг сааруулахад түлхэц болох болов уу. Төсвийн хөрөнгө, төрийн сангуудын зарцуулалтад хяналт тавих хамгийн үр дүнтэй арга бол үйл ажиллагаа нь ил тод, мэдээлэл нь нээлттэй байх явдал байдаг. Ингэснээр иргэд, иргэний нийгмийн байгууллагууд маань ч мэдээлэл авах, “хардах” эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой болдог. Иймд цаашдаа Засгийн газрын тусгай сангууд, ялангуяа зээлийн сангуудын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай байна. Бүр шаардлагатай бол магадгүй арилжааны банкуудаар зарим хэсгийг нь дамжуулах хувилбар байж болно. Гэхдээ арилжааны банкууд эргээд зээл хүсэгчдэд хэт өндөр босго тавьж, зээл олголт багасдгийг анхаарах хэрэгтэй байгаа. Мөн өнгөрсөн хаврын чуулганаар баталж, өнөөдрөөс эхлэн хэрэгжих Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийн хүрээнд компанийн эзэд, эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй болгохоор заасан тул цаашид төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх зээл, төсөл хөтөлбөрийг хэн, хэрхэн авсныг хянахад илүү дөхөм болох байхаа. Төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавихад аудитын болон хууль хяналтын байгууллагаас гадна иргэдийн хяналт маш чухал ач холбогдолтой байдаг. Иймд иргэдэд аливаа мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр, хэрэглэхэд хялбар байхаар хүргэх нь төсвийн хөрөнгөд тавих иргэдийн хяналтыг илүү үр дүнтэй болгох боломжтой.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тар 2018-11-01 103.57.94.14

42 -р тойрогт нѳхѳн сонгууль явагдцан юм уу. Энэ цатгалан цагаан пацаан хаанаас гараад ирэв ээ.Бас их мэднээ

Avatar

battylga 2018-11-01 194.59.251.145

bi battylga baina. ta nariin oriig darna gej helsen. ta nar itgee yu? teneg pizdy nar hohino. tomor zam barina gej heleed 760 terbym avsan. ta nar itgee yu? yag bariishd. mongiig ni ooroo idsen. mal pizdy nar. maidar hot barina geed 17 terbym avsan. ta nar itgee yu? teneg pizdy nar. odoo shoroogoo ideed, yhsan jorlondoo baagaad, nadaas holhon suuj bai. bi yavj oros avgaitaigaa, altan vanndaa hevtlee.

Avatar

Зочин 2018-11-01 49.0.141.65

Доторх нь хамаагүй. Ерөнхийлөгч тогтоолын төсөл санаачлах эрхтэй. УИХ хэлэлцэх үүрэгтэй. Хуулийн дагуу татан буулгавал тарах үндэслэл болчихно. Наана нь юу ч яриад нэмэргүй.

Avatar

Зочин 2018-11-01 103.26.195.63

Маш зөв хэлжээ. Дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-11-01 150.129.142.19

Еөөкий Зийка нар энийг умшаасай. Хуульч хүн ямар байдгийг харж аваасай дуракууд. Эвдэх салгах тарөах нураах хаах боох л гэсэн яриатай хогийн новшнууд шдээ.

Avatar

Зочин 2018-11-01 150.129.142.19

Тарахгүй тарж болохгүй талаар маш тоорхой тайлбароасан байна даа. Еөөкий Зика нар нь умшаасай даа.

Avatar

Dada 2018-11-01 202.126.89.83

Хуульч хүн ийм л ондоо байгаа юм даа. Хуулийн үндэслэлээр нь нарийн ярьж байна шүү

Avatar

Зочин 2018-11-01 202.9.42.118

Чм ямар нүүрээрээ тарах үндэслэл болохгүй гэж яриад сууж байна аа.Ард түмэн та нарыг тараана за юу

Avatar

Зочин 2018-11-01 202.21.106.120

Энэ нөхдүүд мэдээж тарахгүй гэж үзнэ л дээ. Ерөхийлөгчийн шаардлага зөв байлаа.

Avatar

Зочин 2018-11-01 150.129.142.19

JONKHUI sduk ooroo noyon uuliig shaachihsan, jojih dundaas zeel avchihsan n**** shuu dee. Ugaasaa ene gishuunii yarij bgaa 100 huvi zov. mundag baina

Avatar

Итгэл 2018-11-01 202.9.43.198

Мэргэжлийн хүн гэсэндээ энэ асуудалд сэтгэл хөөрөлгүй, бодитой, голыг нь олж зөв ярьсан байна.

Avatar

zochin 2018-11-01 202.179.25.207

Улсын их хурал тараад юу ч шийдэгдэхгүй, Үндэслэл нь албан бичгээс нь харагдахгүй байна. Гишүүнтэй санал нэг байна.

Avatar

Mongol yalna 2018-11-01 66.181.161.111

Munkhbaatar zow zuil yarij bn . Mongoliin yalsan malnuud bol yalaltaa temdegleed bj bsan deer . Oor oilgoh chadah yum bhgui

Avatar

Mongol yalna 2018-11-01 66.181.161.111

Munkhbaatar zow zuil yarij bn . Mongoliin yalsan malnuud bol yalaltaa temdegleed bj bsan deer . Oor oilgoh chadah yum bhgui

Avatar

Mongol yalna 2018-11-01 66.181.161.111

Eronhiilogch ooroo ogtsordog yum bol bas yahwee . Tiim shachii bhgui.

Avatar

Hoorhii 2018-11-01 66.181.161.111

Ugiin namiin gar hol bolson Battulga gatsaahaas oor yum hj chadhaa bolson Eronhiilogch maani ooroo ogtsorwol shudarga bh bh. Daanch tiim chalh bhguildee hoorhii

Avatar

Anar 2018-11-01 43.242.242.6

Demjij bn

Avatar

Зочин 2018-11-01 202.21.100.210

Ерөнхийлөгчтэйгээ хамт Сүхбаатарын талбайд ард түмний 10% суулт хийхэд МАН тэнгэрт халина. Бүхнийг ард түмэн ядуу хорсол тээсэн ард түмэн шийднэ. Үнэндээ

Avatar

Zochin 2018-11-01 86.98.48.176

Huuliin zuil zaaltaar n oilgomjtoi, todorhoi yarisan bn, huuli zuin yaamand bhaas n medne. Chambai zaluu daa, tsaashaa hol yavna

Avatar

1 2018-11-01 103.206.195.166

Хууль зүйн үндэлэл бол ойлгомжтой байгаа шүү дээ. Харин шалтгааны талаар яриачээ

Avatar

Ari 2018-11-01 202.179.31.101

Hehe Munhbaatar gej gishuun bas bdag yum uu.Naad muu hogiin shaaraas chini namaig iluu olon hun tanih bh shuu

Avatar

mongol 2018-11-01 66.181.184.202

Ta nar mongold avilgaliin hariutslagaguin zud nuurleed baigaag oilgohgui bn uu uuniig chini ingej shiidehgui bol mongolchuud aajmaar dampuuraad yamarch hariutslagagui hen durtai ni haanaasch hamaagui irj bujignuuldag dampuu uls boloh gej bn bid amar saihan amidral muruuduud ch hereggui bolno bitgii ev negdel gedgeer turuu barij hedhen toonii oligaarihuudiig hamgaalaad bai

Avatar

Zochin 2018-11-01 36.37.131.140

Harin thhhhhhhhhhh Munhbaatar gene uu kkk

Avatar

Zochin 2018-11-01 36.37.131.140

KKKK iim UIH bdag baisan jm uu. Haraa ch ugui sonsoo ch ugui jm bna

Avatar

Зочин 2018-11-01 66.181.184.202

Iim ih hurliin gishuun baidag bil uu anh udaa l harj bn arai anduuraagui biz dee

Avatar

zochin 2018-11-01 66.181.177.229

IIM TENEGUUD ULS TURIIN SOYOL GEDEG ZUYLIIG OILGOKH CHI UGUY , MEDEKH CHI UGUY , MALNUUSD

Avatar

Зочин 2018-11-01 103.9.90.53

Улс төрийн соёл гэдэг нь тэгээд чинийхээр юу байх уу? Чамд бол соёл гэдэг үг томдох байлгүй дээ

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-11-01 66.181.167.194

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Батзориг, Т.Солтан, Н.Учрал, Ж.Энхбаяр, Я. Содбаатар, А.Сүхбат, Н.Оюундарь нар гишүүний бүрэн эрхээс түдгэлзэж чөлөөлөгдөх өргөдлөө өгөх нь шударга ёсонд нийцнэ. Бид бүхний тэмцлийн үр дүнд Б.Батзориг өөрийн хүсэлтээр огцорлоо. Одоо Я.Содбаатарыг сайдаас нь огцруулж чадахгүй бол жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна хүрэлсүх өөрөө огцор! Дээрээс нь оркуудын бөөс жанхуу амлалтаа мурисан тул огцор! Үхсэн баасных нь өлсгөлөн зарлах! Өлсгөлөн зарлах гээд байгаа б

Avatar

Зочин 2018-11-01 103.9.90.53

Төр төмбөгөр ёс ёмбөгор

Avatar

Төрөө 2018-11-01 103.9.90.53

Улсын их хурал тараад юу ч шийдэгдэхгүй, харин ч манай ерөнхийлөгч явуургүй улс төр хийхээ болимоор юм. Гишүүнтэй санал нэг байна.

Avatar

зочин 2018-11-01 202.21.106.144

,,Ерөнхийлөгч ,, гэдэг энэ албан тушаалыг ор тас байхгүй болгох хэрэгтэй .

Avatar

Бямбасайхан 2018-11-01 202.179.25.24

Зөв хө Монголд толгой хэрэггүй олон хөлтэй сайхан явах хэрэгтэй, бас хил дээр цэрэг хэрэггүй

Avatar

Зочин 2018-11-01 66.181.184.202

medreliin uvchtei nuhur bn

Avatar

Зочин 2018-11-01 202.179.27.53

УИХ-ын гишүүд: "Тэгэж ч хоолноосоо салахгүй шүү! Хамаг байдгаа хахуульд өгч гарчихаад эргүүлж олж авах хэрэгтэй байна шдээ!"

Avatar

Жонон 2018-11-01 66.181.161.85

Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төрийн институциудын хооронд, улс төрийн намуудын хооронд, магадгүй нийгмийн бүлэг, хэсгийн хооронд хямрал, үл ойлголцол, зөрчил үүсвэл тэдгээрийг хуулийн хүрээнд шийдэхэд нь зохицуулагч нь болж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ бол Ерөнхийлөгчийн эрх нь биш, үүрэг.
Ийм байхад ерөнхийлөгч өөрийн үүргээ ухамсарлах ёстой биздээ

Avatar

4040 2018-11-01 112.72.11.112

“Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж Үндсэн хуулиар заасан. энэ хаана байнаа. Хагалан бутаргагч юм бишуу

Avatar

Иргэн 2018-11-01 202.126.89.27

Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулийн зөвлөх л хэрэгтэй байгаа юм даа. Тамгын дарга нь Улс төрийн албан хаагч учраас ард түмний гэхээсээ илүү улс төрийн оноо авах тал руугаа хэлбийгээд байх шиг. Ерөнхийлөгч нь нам бус байхад Тамгын дарга нь Төрийн мэргэшсэн захиргааны албан хаагч байх естой.

Avatar

иргэн 2018-11-01 202.126.89.212

манай ерөнхийлөгч гэж ямар ч бодлогогүй бүхнийг сэтгэл хөдлөлөөрөө харж мэдэгдэл гаргадаг хүн байх юм. Жаахан ул суурьтай бодолтой байх хэрэгтэй. Тэр зөвлөхүүд нь ч гэж юу хийж байдаг улсууд юм худлаа хөөрөгдөөд л сууж байдаг байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж