Өнөөдрөөс /2018.11.01/ эхлэн Хүүхдийн ордны баруун уулзвараар зүүн гар тийш буюу Энхтайвны гүүр рүү эргэх боломжтой боллоо. Өмнө нь Гадаад хэргийн яамны уулзвараас Төв шуудангийн уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш гурван эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг байсан . Энэ хөдөлгөөн нь Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулж байсан юм.
Тэгвэл дээрх ачааллыг бууруулах зорилгоор хүүхдийн ордны баруун уулзварт түр гэрлэн дохио байрлуулж өнөөдрөөс эхлэн зүүн тийш эргэх буюу Энхтайвны гүүр рүү эргэх нөхцлийг бүрдүүлж ажиллахаар болсон байна. Ингэснээр төв шуудангийн уулзвар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний автозамуудын ачаалал буурна гэж Тээврийн цагдаагийн албанаас тооцоолжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ